
Зэвсэгт хүчний Гадаад хэлний сургалтын төвийн англи хэлний дунд шатны ээлжит төгсөлтийн ёслолын арга хэмжээ 07 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулагдлаа. Ёслолын арга хэмжээнд ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга хурандаа Ц.Төрмөнх оролцож, төгсөгчдөд баяр хүргэж, сертификат гардууллаа. Хурандаа Ц.Төрмөнх Зэвсэгт хүчний Гадаад хэлний сургалтын төв нь Зэвсэгт хүчин төдийгүй бусад төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчдын англи хэлний мэдлэг, цаашлаад тэдний мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхэд үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг дурдаж, төгсөгч нарыг сурсан эрдмээ ажил албандаа бүрэн дүүрэн зориулахыг захилаа.
