ТӨВ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Л.ТӨМӨРЧӨДӨР ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД БНХАУ-д ХИЙСЭН АЛБАН АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР ХОГ ХАЯГДАЛ ШАТААХ ҮЙЛДВЭРЭЭР ЗОЧИЛЛОО.
2025-04-28

Аймгийн Засаг дарга болон албаны төлөөлөгчид БНХАУ-ын Шэньян хотын Жиньжөү суурин дахь Жянши Жинюань компанийн хог хаягдал шатаах зуухны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа. Энэхүү айлчлаллын хүрээнд 2 талын найрсаг хамтын ажиллагааг шинэ шатанд гарган, эрчим хүч, ногоон хөгжил, байгаль орчныг хамгаалах зэрэг олон салбарт хамтын ажиллаагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм. Айлчлалын үр дүнд Зуунмод суманд айл өрхөөс үүсэх энгийн хог хаягдлыг шатаах зуухны үйлдвэрийг байгуулах, дэвшилтэт технологийг нэврүүлэхээр зорин ажиллаж байна.





Холбоотой мэдээ