"МӨНГӨН МОД-2024" НААДМААС ТАЙЗ, ДЭЛГЭЦИЙН УРЛАГИЙН ШИЛДЭГ ЗУРААЧИЙН ШАГНАЛЫГ АДБ-ИЙН ХАН ХЭНТИЙ ЧУУЛГЫН ЕРӨНХИЙ ЗУРААЧ Ч.БАТБОЛД ХҮРТЛЭЭ

"Мөнгөн мод 2024" наадмын “Тайз дэлгэцийн урлагийн шилдэг зураач”-ийн шагналыг “КЛЕОПАТРА” түүхэн сэдэвт сонгодог драмын жүжгийн ерөнхий зураачаар ажилласан “Монгол театр”-ын уран бүтээлч Чулуунбаатарын БАТБОЛД хүртлээ. Ч.Батболд нь АДБ-ийн Хан Хэнтий чуулгын зураачаар хамтран ажилладаг бөгөөд Учиртай гурван толгой дуурь, Хортой ус, Ганган хаантай улс зэрэг жүжгийн тайз, хувцасны зураг гаргасан билээ. Тэрбээр тайзны 11 жүжиг, концертын ерөнхий зураачаар, 15 жүжиг, концертын гүйцэтгэх зураачаар, мэргэжлийн урлагийн байгууллагын 26 тайзны уран бүтээлийн зураачаар ажилласан туршлагатай уран бүтээлч юм.
Холбоотой мэдээ