
🔹Боловсролын ерөнхий газар, Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг хамтран, Японы Жайка байгууллагын дэмжлэгтэйгээр “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй” онол, практикийн бага хурлыг 2013 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил 9 дэх удаагийн хурал “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй-суралцагч төвтэй хичээл, үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд ll шаттайгаар амжилттай хэлэлцэгдэж өндөрлөсөн.
🔹Энэ удаагийн хуралд нийслэл болон 21 аймгийн нийт 208 багш илтгэлээ ирүүлснээс илтгэл хэлэлцүүлэх шатанд 51 багш шалгарч 04 дүгээр сарын 10, 11-ний өдөр “Сургуульд суурилсан хичээлийн судалгаа”, “Судлагдахуунд суурилсан хичээлийн судалгаа” гэсэн 2 салбарын хүрээнд “Байгалийн ухаан”, “Нийгмийн ухаан”, “Сургуулийн өмнөх боловсрол”, “Сургуульд суурилсан хичээлийн судалгаа” гэсэн 4 чиглэлээр илтгэлээ хэлэлцүүлсэн бөгөөд шалгарсан илтгэлийн хураангуйг та бүхэнд хүргэж байна.
👉Та дараах холбоосоор танилцаарай.