
✅Мал, амьтны өвчинтэй тэмцэхэд малчны хүлээх үүрэг❗️❗️❗️
1. Мал, амьтны халдварт өвчингүй, тайван бүс, нутагт байгаа мал, амьтан өмчлөгч иргэн, хуулийн этгээд нь холбогдох заавар, зөвлөмжийн дагуу мал, амьтнаа шинжилгээнд тогтмол хамруулах.
2. Мал, амьтанд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн, тодорхой бус шалтгаанаар мал, амьтан хорогдсон тохиолдолд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, эсхүл мал эмнэлгийн тасагт 12 цагийн дотор мэдэгдэх
. 3. Мал, амьтанд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн, тодорхой бус шалтгаанаар мал, амьтан хорогдсон тохиолдолд шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, ойролцоо малчдад мэдэгдэх Өвчний сэжигтэй мал, амьтныг сүргээс тусгаарлахад зориулан хашаа, байр бэлтгэх, тусгаарлан маллах, арчлах
4. Малын эмчийн заавар, зөвлөмжийг биелүүлэх
5. Сумын шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх үед төлөвлөгөөнд тусгагдсан шимэгчтэх өвчинд мэдрэмтгий мал, амьтныг гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээс тогтоосон хугацаанд бэлэн байлгаж, бүрэн хамруулах
6. Малчин, амьтан маллагч нь мал, амьтныг өдөр тутам ажиглах, өвчилсөн, гэмтсэн үед анхны тусламж үзүүлж, сонгосон мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид мэдэгдэх...





