Sun Logo
БНСУ-ЫН СТАТИСТИКИЙН ГАЗРЫН ЭДИЙН ЗАСГИЙН БОГИНО ХУГАЦААНЫ СТАТИСТИК ХАРИУЦСАН ЗАХИРАЛ LEE DOO WON ТЭРГҮҮТЭЙ АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ТӨВ АЙМАГТ ЗОЧИЛЖ БАЙНА
БНСУ-ЫН СТАТИСТИКИЙН ГАЗРЫН ЭДИЙН ЗАСГИЙН БОГИНО ХУГАЦААНЫ СТАТИСТИК ХАРИУЦСАН ЗАХИРАЛ LEE DOO WON ТЭРГҮҮТЭЙ АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ТӨВ АЙМАГТ ЗОЧИЛЖ БАЙНА

Төлөөлөгчдийг Үндэсний статистикийн хорооны Хамтын ажиллагаа, арга зүйн хэлтсийн ахлах референт Г.Ялалт, Үндэсний статистикийн хорооны Мэдээллийн технологийн газрын дарга Ц.Эрдэнэмөнх, Төв аймгийн Статистикийн хэлтсийн хамт олон угтан авч, албан уулзалт зохион байгууллаа. Уулзалтын эхэнд Төв аймгийн Статистикийн хэлтсийн дарга С.Батбаяр хэлтсийн танилцуулга, хийж хэрэгжүүлж буй ажил, үйлчилгээний мэдээллийг хүргэсэн бол БНСУ-ын Статистикийн газрын захиргааны мэдээллийн удирдлагын хэлтсийн Системийн багийн орлогч захирал Ким Бён Хён “Захиргааны мэдээллийн удирдлагын системийн хэрэглээ” сэдвээр мэдээлэл хийлээ. Энэ удаагийн уулзалт нь БНСУ-ын Статистикийн газрын үйл ажиллагааны онцлог, мэдээ цуглуулах, бэлтгэх, мэдээллээр хэрэглэгчдийг хангах системийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, нөгөө талаар орон нутагтаа статистик мэдээ цуглуулах, мэдээ бэлтгэх, гаргасан мэдээллээр орон нутгийн удирдлагууд, хэрэглэгчийг хангах чиглэлээр туршлага хуримтлуулсан, санал солилцсон үр дүнтэй, ажил хэрэгч уулзалт болж байгаа тухай талууд онцолж байв.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
0
Сүүлийн 7 хоног:
301
Сүүлийн сар:
820
Нийт:
1520
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР