Sun Logo
ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН УРАН ХӨДӨЛГӨӨНТ ГИМНАСТИКИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН УРАН ХӨДӨЛГӨӨНТ ГИМНАСТИКИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүүхдийн бие бялдрыг зөв хөгжүүлэх, хөдөлгөөний эвслийг сайжруулах, дасгал хөдөлгөөнийг амьдралын байнгын хэрэглээ болгон төлөвшүүлэх, уран хөдөлгөөнт гимнастикийг нийтийн хүртээл болгох зорилгоор Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газраас сургуулийн өмнөх боловсролын хүүхэд багачуудын дунд амжилттай зохион байгууллаа. Тэмцээний нээлтийн ажиллагаанд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, “Айсмарк” ХХК-ийн менежер А.Энхтамир нар оролцож, бяцхан оролцогч хүүхдүүд, багш дасгалжуулагч, хөгжөөн дэмжихээр хүрэлцэн ирсэн эцэг, эхчүүдэд амжилт хүсэж, мэндчилгээ дэвшүүлэв. Хамтран ажилсан “Айсмарк” ХХК-ийн брэнд болсон өхөөрдөм Бамбар хүрэлцэн ирж хүүхэд багачуудтай бүжиглэж, зургаа татуулж, амтат “Бамбар” зайрмагаараа оролцогч бүрийг дайлсан бол ”Алтан гялбаа од” ХХК-ны хамт олон шагналт байрт шалгарсан 48 хүүхдэд гарын бэлэг гардууллаа. Уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү тэмцээнд аймгийн 22 сумаас нийт 264 хүүхэд оролцож, авьяас чадвараа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа. Шагнал гардуулах ёслолд Төв аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцож, амжилт гаргасан хүүхдүүдэд шагнал гардуулав. Тэмцээний дүн: 1-р байр Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт дасгалжуулагч багш Д.Пүрэвсүрэн Жаргалант сумын төвийн цэцэрлэгийн Ц.Гэрсэнз ахлагчтай Солонго баг 2-р байр Цээл сумын Золбоо цэцэрлэгийн дасгалжуулагч багш Д.Ариунсайхан, Т.Энхсондор ахлагчтай /Золбоо баг/ 3-р байр Жаргалант сумын Өгөөмөр цэцэрлэгийн дасгалжуулагч багш О.Бүжинхүү, Г.Тэгшжаргал ахлагчтай /Дэлгэрэх баг/ 4-р байр Баянцогт сумын Дэлбээ цэцэрлэгийн дасгалжуулагч багш Цэрэнжаргал багштай Чамин-Эрдэнэ ахлагчтай /Бяцхан дэлбээ баг/тус тус байрыг эзэллээ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж: 

Архив бичиг хэргийн эрхлэгч Д.Энхцэцэг

 Холбоо барих утас: 95758361

 Цахим шуудан:enkheeD1221@gmail.com

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
60
Сүүлийн 7 хоног:
282
Сүүлийн сар:
836
Нийт:
1477
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР