
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас 2025 оныг “ИРГЭДИЙН ИТГЭЛИЙГ ХҮЛЭЭСЭН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛ” болгон зарлаж газрын харилцаан үйлчилгээг иргэдэд хүргэх, цахим системийг сурталчлах зорилгоор “БИД ИРГЭДЭЭ СОНСОЖ, ШИЙДНЭ” өдөрлөгийг 4 дэх сумандаа зохион байгуулж байна. Өдөрлөгийн үеэр газрын харилцаатай холбоотой үйлчилгээ үзүүлэхээс гадна газрын харилцааны цахим системийг иргэдэд сурталчлан цахимаас үйлчилгээг хэрхэн авах талаар заавар зөвлөмж өгч, “Газрын төлбөр төлөх боломжууд”, “Цахим биржийн системийн танилцуулга”, “Газрын цахим системээс үйлчилгээ авах заавар” зэрэг 6 төрлийн гарын авлагыг үйлчлүүлсэн 100 гаруй иргэнд тараалаа. Мөн өдөрлөгт барилгын компаниудын төлөөлөл оролцож Сайнцагаан суманд шинээр баригдаж буй нийтийн орон сууцны “Green Gobi garden” болон “Голомт” хотхоны талаарх мэдээллийг иргэдэд хийсэн.