Sun Logo
НҮБ-ИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН БАГИЙНХАН ОРХОН АЙМГИЙН СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТЭСТ АЖИЛЛАЛАА
НҮБ-ИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН БАГИЙНХАН ОРХОН АЙМГИЙН СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТЭСТ АЖИЛЛАЛАА
Төсөл нь хотын усны асуудал, хог хаягдал, хүнсний аюулгүй байдал гэсэн тодорхой хүрээнд хэрэгжих бөгөөд төслийн багт Орхон аймгийн СХЗХ нь хүнсний аюулгүй байдлыг хангахад сорилт шинжилгээний лабораторийн ач холбогдлын талаар суурь мэдээлэл илгээсэн.
Төслийн баг 2025 оны 3 дугаар сарын 11-13-ны хооронд Эрдэнэт хотод ажиллаж, төсөлд хамрагдах боломжтой суурь мэдээллүүдэд дүн шинжилгээ хийсэн юм. Энэ хүрээнд Орхон аймгийн СХЗХ-ийн дарга С.Чулуунбат болон лабораторийн шинжээчид, лабораторийн хүчин чадал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөлд хамрагдах талаар тухайн багийнханд танилцууллаа.
Төсөлд хамруулах эцсийн шийдвэр энэ оны 4 дүгээр сарын дундуур гарах бөгөөд 2026 оны эхний улирлаас хэрэгжиж эхэлнэ. СХЗХ нь уг төсөлд хамрагдвал лабораторийн хүчин чадал нэмэгдэж, Орхон аймгийн ард иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангахад түлхэц болох юм.
 
footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
134
Сүүлийн сар:
836
Нийт:
2356
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР