Sun Logo
“Жендэрийн ахисан түвшний сургалт” зохион байгуулж байна
“Жендэрийн ахисан түвшний сургалт” зохион байгуулж байна

Жендэрийн үндэсний хороо, аймгийн ЗДТГ хамтран “Жендэрийн ахисан түвшний сургалт”-ыг энэ сарын 9-13-ны хооронд төрийн албан хаагчдын дунд үе шаттай зохион байгуулж байна. Сургалтын чиглүүлэгчээр ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал, доктор, дэд профессор, үндэсний сургагч багш Я.Төгөлдөр ажиллаж байна. Өнөөдөр /2025.6.10/ Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 25 агентлагийн дарга, холбогдох мэргэжилтнүүд тус сургалтад хамрагдаж мэдээлэл авлаа. 

 

 

Энэ үеэр Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого, Жендэрийн хариуцлагатай бодлого төлөвлөлт сэдвээр сургалт, мэдээлэл хийж, оролцогчдын жендэрийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэв. 

 

 

Сургалтын хөтөлбөрийн дагуу аймгийн ЗДТГ-ын төрийн үйлчилгээний албан хаагчид мөн дээрх сургалтад хамрагдлаа. ЗДТГ-ын Жендэрийн эрх тэгш байдал, салбар дундын бодлого хариуцсан мэргэжилтэн Б.Ичинхорлоо Жендэрийн үндсэн ойлголт, жендэрийн талаар төрөөс баримталж буй бодлого сэдвээр мэдээлэл өгөв.

 

 

Энэхүү сургалтад төрийн албан хаагчид, удирдах ажилтнууд хамрагдсанаар ажлын байран дахь жендэрийн хариуцлагатай бодлого төлөвлөлт хийх ур чадварыг эзэмших давуу талтай. “Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” техник туслалцааны төслийн “Менторшип хөтөлбөр”-ийн хүрээнд энэхүү сургалтыг зохион байгуулж буйгаараа онцлогтой.

 

 

 

 

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
256
Сүүлийн сар:
909
Нийт:
1603
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР