Sun Logo
“ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ, НОМЫН ӨДРҮҮД-2025” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ХЯЛГАНАТ, СЭЛЭНГЭ СУМАНД ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН АЖИЛЛАНА
“ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ, НОМЫН ӨДРҮҮД-2025” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ХЯЛГАНАТ, СЭЛЭНГЭ СУМАНД ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН АЖИЛЛАНА

“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлэх хүрээнд “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2025” арга хэмжээг 2025 оны 05 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд Хялганат, Сэлэнгэ суманд Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Аймгийн Нийтийн номын сангийн ажлын хэсэг тус сумдын Соёлын төвтэй хамтран зохион байгуулна. Монгол үндэстэн оршин тогтнох соёл, сэтгэлгээний дархлаа болсон үндэсний бичиг үсгийн боловсролыг сурч эзэмших, судлан сурталчлах, номын өв санг баяжуулах, хүүхэд залуучуудын ном унших хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж буй олон талт үйл ажиллагаанд иргэд, хүүхэд залуучууд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
0
Сүүлийн 7 хоног:
183
Сүүлийн сар:
570
Нийт:
2403
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР