
☝Бүх шатны боловсролын байгууллагуудын 2024–2025 оны хичээлийн жилд дэвшүүлсэн зорилго, зорилтын хэрэгжилтийг нэгтгэн дүгнэж, ололт амжилт, сургамж, цаашдын чиглэлийг хэлэлцэх замаар ирэх хичээлийн жилийн бодлого, үйл ажиллагааг төлөвлөхөд чиглэсэн нэгдсэн үйл ажиллагаа улсын хэмжээнд зохион байгуулагдана.
👥 ОРОЛЦОГЧ ТАЛУУД:
🔹 Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсрол, насан туршийн суралцахуйн төвийн багш, ажилтан, удирдлагууд
🔹 Аймаг, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд
🔹 Эцэг эх, асран хамгаалагчид
🔹 Хамтран ажилладаг байгууллагууд, түншлэгч байгууллагууд, иргэд
📡ШУУД ДАМЖУУЛАЛТ:
Бүх шатны боловсролын байгууллагын үр дүнгийн хурлын үйл ажиллагааг Боловсролын ерөнхий газрын цахим хуудсаар дамжуулна.
#СУРГУУЛИЙН_ӨМНӨХ_БОЛОВСРОЛ
📅 Хугацаа: 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр, 11:00–12:30 цагт
📍 Байршил: Засгийн газрын III байр, Боловсролын яам, 400А тоот хурлын танхим
💻 Хэлбэр: Цахим болон танхимын хосолсон
#НАСАН_ТУРШИЙН_СУРАЛЦАХУЙ
📅 Хугацаа: 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр, 14:00–15:30 цагт
📍 Байршил: Засгийн газрын III байр, Боловсролын яам, 400А тоот хурлын танхим
💻 Хэлбэр: Цахим болон танхимын хосолсон
#ЕРӨНХИЙ_БОЛОВСРОЛ
📅 Хугацаа: 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр, 11:00–12:30 цагт
📍 Байршил: Засгийн газрын III байр, Боловсролын яам, 400Б тоот хурлын танхим
💻 Хэлбэр: Цахим болон танхимын хосолсон
#МЭРГЭЖЛИЙН_БОЛОН_ТЕХНИКИЙН_БОЛОВСРОЛ
📅 Хугацаа: 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр, 14:00 цагаас
📍 Байршил: Засгийн газрын III байр, Боловсролын яам, 400Б тоот хурлын танхим
💻 Хэлбэр: Цахим болон танхимын хосолсон
👉Дэлгэрэнгүй мэдээллийг доорх QR кодыг уншуулж үзнэ үү.



