
ХӨТӨЛБӨРИЙН 2023 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН
2023 оны 06дугаар сарын 27-ны өдөр Дэлгэрэх сум
ЗДҮАХ-т тусгагдсан зорилт | № | Зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ | Суурь түвшин | Хүрэх түвшин, үр дүн, төсөв /сая төгрөг/ | Хэрэгжилт | Хэрэгжүүлэгч |
| ХОЁР. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО | ||||||
| 2.1. Эрүүл мэнд. Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлж, орчин үеийн оношилгоо, эмчилгээний технологийг өргөжүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна. | ||||||
2.1.1. Халдвартболонхалдвартбусөвчнөөсурьдчилансэргийлэх, иргэнбүрэртилрүүлгийнүзлэг, оношилгоондтогтмолхамрагдахнөхцөлийгбүрдүүлж, эрүүлмэндийнболовсролыгдээшлүүлж, идэвхитэйамьдралынхэвмаягийгтөлөвшүүлэхаргахэмжээгхэрэгжүүлнэ.
| 1 | 2.1.1.1. “Эрүүл, идэвхитэйамьдрал” аргахэмжээгхэрэгжүүлжэрүүлмэндийнзөвмэдлэгдадлыгтөлөвшүүлж, халдвартбусөвчнийгилрүүлэх “Явуулынүзлэг”-т иргэдийгбүрэнхамруулах | Үзлэгт хамрагдсан иргэд- | Үзлэгт хамрагдсан иргэд-1136
| 0-17 насны 515 хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж e-hospital програмд шивсэн. Хэвийн бус жинтэй 10 хүүхэд байна.Урьдчилан сэргийлэх үзлэгт нийт 621 хүнийг хамруулсан. АД-612/251, ЧШ-423/193, Хөх-497/211, Умайн хүзүүний эсийн шинжилгээ-113/89, Элэгний урьдчилан сэргийлэх үзлэгт-585/164 хүнийг хамруулсан. Эрт илрүүлгийн үзлэгийг Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэгтэй гэрээ байгуулж 152 хүнийг үзлэгт хамруулсан. Явуулын амбулаторийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийг сумандаа зохион байгуулахаар ЗДТГ-аас 2,100,000 төгрөгний санхүүжилтийг шилжүүлээд байна. Мөн шүдний нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийг зохион байгуулахаар “Оюудент” эмнэлэгрүү 2,047,662 төгрөгийг хөтөлбөрийн зардлаас шилжүүлсэн. Мөн Хавдаргүй монгол эмэгтэй аяны хүрээнд хөхний нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт 126 үүнээс батлагдсан хортой хавдар-2, сэжигтэй тохиолдол -3, хоргүй хавдар-17 бүртгэгдсэн. Умайн хүзүүний хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт 113 эмэгтэй хамрагдаж, умайн хүзүүний эсийн шинжилгээ-23, умайн хоргүй хавдар-6, үтрээний энгийн үрэвсэл-19, ерөндөг 2 эмэгтэй тавиулж эмэгтэйчүүдийн талын эмчилгээ, зөвөлгөөг авсан. Эрүүл мэндийн сайдын 2001 оны 224 дүгээр тогтоолын дагуу сард 1-2 аяныг зохион байгуулж мэдээлэл сургалт сурталчилгааг тогтмол хийж байна. Нийт 20 удаа 496 хүнд сургалт зохион байгуулж, 7 удаа 497 хүнд сурталчилгаа хийсэн байна. Цахимаар 174 төрлийн мэдээллийг байршуулан 2575 хандалтыг авч 721 гарын авлагыг иргэдэд тараасан. Бүх нийтийн алхалтыг зохион байгуулж иргэдийг уриалан өглөөний тогтмол алхагч, бусад 56 иргэн байна. Бүжгээр эрүүлжье аян, гүзээгүй монгол эр хүн аяны хүрээнд фитнесс хичээллүүлж байна.Хийн дасгалын сургагч багш бэлтгэх 5 хоногийн сургалтанд ЭМТ-ийн НЭМ мэргэжилтэн, угаагч хоёр хамрагдсан. НЭМ мэргэжилтэн нь Өвөр монголын бүх ард түмний хийн дасгалын тэмцээнд аймгийн Хийн дасгалын холбооны багтай хамтран амжилттай оролцоод ирсэн.Энэ жилдээ эрүүл-жиндээ аяны хүрээнд Эрүүл мэндийн төв, Соёл спортын төвтэй хамтран зохион байгуулсан Заавал сурах 10 бүжгийн сургалтыг 1 сарын хугацаанд хөтөлбөрийн дагуу 7 хоногийн 1,3,4 дэх өдөр 13 удаа зохион байгуулж давхардсан тоогоор 228 хүнийг хамруулсан. Заавал сурах 10 бүжгийг сурсан 48 хүнээс 18 буюу 9 хос Сумын заавал сурах 10 бүжгийн хос шалгаруулах уралдаанд оролцож, шилдэг хосоор Ахмад Г.Цэгмид, малчин Ж.Амаржаргал нар тэргүүлж өргөмжлөл, 100,000 төгрөгийн эрхийн бичиг, дэд байранд Малчин Б.Баатарцогт, Аманшанд багийн их эмч Б.Ичинхорол нар тус тус байр эзэлж өргөмжлөл 50,000 төгрөгийн эрхийн бичгээр шагнагдсан. Бүжгийн спортоор хичээллэсэн 48 хүнээс Танита аппаратаар биеийн жингийн индексээ тодорхойлуулсан суралцагчидаас биеийн жингээ 1-3,9 кг хасаж, биологийн нас 2-4 насаар буурсан амжилт үзүүлсэн. Эрүүл мэндийн төвийн хамт олноос бүжгийн багшдаа гарын бэлэг гардуулсан. Энэ үеээр 110 ширхэг гарын авлагыг тараасан.Ажлын байрны түмэн дасгалын сумын аварга шалгаруулах болзолт уралдааны удирдамжийг 6 байгууллага, 2 банк, ААН-үүдийн дунд хүргүүлсэн ба оролцсон байгууллага байхгүй. Мөн “Түмэн дасгал”-ыг хийж цахимд байршуулах challange-ийг зарлаж, 5 байгууллага, 1 ААН,2 банкыг дуудсан challange ЭМТ, ЗДТГ,Хүүхдийн Нархан цэцэрлэгийн хамт олон оролцсон. Аймгийн Түмэн дасгалын аварга шалгаруулах тэмцээнд Соёл спортын төвөөс 2, Хүүхдийн нархан цэцэрлэг-3, ЗДТГ-2, ЭМТ-3 төрийн албан хаагч оролцож тусгай байр эзэлсэн амжилт үзүүлсэн.Малчдын баярын хурал, Малчдын чуулга уулзалтаар “Эрүүл зохистой хооллолт, идэвхтэй дасгал хөдөлгөөн”, таргалалт, эрсдэлгүй цагаан сар, хооллолт зэрэг 9 төрлийн гарын авлагыг малчин-158, нийт 460 гарын авлага тараасан байна. Мөн ЭМГ-ын НЭМ хэлтсийн дарга Б.Амаржаргал Халдварт бус өвчин түүнд нөлөөлөх хүчин зүйлийн талаар сургалтыг малчдын чуулга уулзалтаар зочин илтгэгчээр уригдаж хийсэн. Салбар зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулж дасгал хөдөлгөөн болон бусад эрүүл мэндийг дэмжих ажилд идэвх санаачилгатай оролцож байхыг байгууллагын дарга нар болон эрх бүхий гишүүдэд уриалга болгосон.Бидэнд тамхи биш хүнс хэрэгтэй уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх дэлхийн тамхины эсрэг аяныг зарлаж албан байгууллагуудад удирдамжийг хүргүүлсэн. Тамхины хэрэглээний судалгааг 120 хүнээс авч үүнээс 112 эрэгтэй 8 эмэгтэй хамрагдсан. Тамхи татдаг 109 хүн хамрагдсан ба 36 нь тамхинаас гарах оролдлогыг 1-3 удаа хийж байсан. Тамхи татдаг 109 хүний 78 нь тамхинаас гарах хүсэлтэй байсан. Тамхины хор нөлөө хавдрын талаар төрийн албан хаагч 16 хүнд, дам тамхидалт, электрон тамхины талаар үе тэнгийн сургагч багш 15 хүүхэд, сургуулийн 7,8-р ангийн 32 суралцагч 9-р ангийн 16 охинд сургалт зохион байгуулсан. “Архидан согтуурахаас сэргийлье” аяны хүрээнд ЭМТ-ийн хаяг болон НЭМ-ийн мэргэжилтний хаягнаас 46 нэр төрлийн мэдээллийг цахимд байршуулан 187 хандалт авсан. Мөн тэмдэглэлт баяруудын үеэр архигүй тэмдэглэх уриалгыг гарган ажилласан. Явуулын амбулаторийн үзлэг хойшлогдсон. | ЭМТ | |
2 | 2.1.1.2. “Халдвартөвчинтэйтэмцэх, сэргийлэх” аргахэмжээгхэрэгжүүлж, идэвхитэйтандалт буюу эрсдэлийн үнэлгээг сумандаа хийх | Эрсдэлийн үнэлгээний тоо -2 | Эрсдэлийн үнэлгээний тоо -4 | Шинэ болон дахин сэргэж буй халдварт 15 өвчний жагсаалтын гаргаж, сар болгон мэдээ тайланг өгч байна.Энэ онд нийт 6 халдварт өвчин бүртгэгдсэнээс / ковид-4, гар хөл амны өвчин-2/ байна . Ковид болон ам гар хөлийн өвчний тандалт судалгааг хийж ЕБС, цэцэрлэгийн нийт 125 хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, гар хөл амны өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар эцэг эх,багш ажилчид нийт 58 хүнд сургалт явуулж гарын авлага тараав. Мөн Ковид 19 ойрын хавьтал 11 хүнийг гэрийн хяналтанд 5 хоног авч тандалт хийхэд ахин өвчлөл гараагүй.Халдварт өвчний хариу арга хэмжээний багийг томилж төлөвлөгөө гаргасан эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг ханган эм тариа,хамгаалах хувцас оношлуураар бүрэн хангагдсан. /1удаагийн халад-120,комбинозон-344,И95 маск-50,ковид-19 түргэвчилсэн оношлуур-200 , нэг удаагийн маск, малгай/ Томуугийн харуулдан тандалтын тогтвортой байдлыг хангаж ,томуугийн удирдамж, зөвлөмж, эмчилгээний талаар эмч нарт мэдээлэл өгч томуугийн мэдээг 7 хоног бүр ЭМГ-т мэдээлж одоогийн байдлаар 68 шинэ томуу болон томуу төст өвчлөл бүртгэгдээд байна.Улирлын томуу болон томуу төст өвчний өвчлөлөөс урьдчилан сэргийлж гэрийн эргэлтийг тогтмолжуулж -5 насны хүүхэд, ХБ иргэд, ахмад настан, жирэмсэн,архаг хууч өвчтэй нийт 1117 хүнийг хамруулсан. Томуу болон томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар сургалтыгг 2 удаа хийж 142 хүнийг хамруулж цахимд 36 удаа мэдээлэл тавьж хандалт 269 байв. Хоол хүнс, ундны усаар дамжих халдварын дэгдэлтийн үеийн эрсдэлийг үнэлэх, хариу арга хэмжээний багийг томилж төлөвлөгөө боловсруулж төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулж байна .Хоол хүнсний аюулгүй байдлыг хангах,гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар сургалтыг 2 удаа хийж 54 хүнийг хамруулж ,цахимд 25 хандалт-36 Одоогийн байдлаар гэдэсний халдвар бүртгэгдээгүй. Хүнсний дэлгүүр худалдаа үйлчилгээ эрхэлдэг 8 –н ААНБ-т ариун цэвэр сахих эрүүл ахуйг хангах зөвлөмжийг хүргэж Дорноговь аймагт дахь Ариусахуй Шанд ХХК-наар 2023 оны 04 сарын 21,22 ны өдрүүдэд Нийт 4 байгуулага ,10 аж ахуйн нэгжүүд, айл өрхүүдээр явж ,гэр ,байшин -36, жорлон муу усны нүх -15 хамруулж шавьжгүйтгэл,халдваргүйтгэл,мэрэгчгүйтгэлийг желю 5% уусмалаар шавьжгүйтгэл,ДП-2Т 00,4% халдваргүйтгэл хийлгүүлэв.Заавал дархлаажуулалтын талаар эцэг эхчүүдэд 8 удаа сургалт хийж 76 хүнийг хамруулсан.Томуу болон сайн дурын дархлаажуулалтын талаар 3 удаагийн сургалтаар 120 хүнийг хамруулж 78 гарын авлага зөвлөмжийг тараав, Дархлаажуулалтын тухай хууль, Монгол улсын ЗГ ын 2009 оны 185 тоот тушаалыг мөрдөн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, монгол улсын хэмжээнд заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолыг хүн амд сурталчилж товлолын дархлаажуулалтыг хийж давхардсан тоогоор 127 хүүхдийг хамруулж ДДУХ –гаргалгүй аДжиллаж байна Сайн дурын дархлаажуулалт В гепатитын эсрэг дархлаажуулалтын талаар 3 багийн тойролтоор мэдээлэл өгч хамрагдах хүмүүсийн нэрсийг бүртгэж дараа улиралд захиалахаар төлөвлөж байна Тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлж вакцины хөргөгчийн бүрэн бүтэн аюулгүй байдалыг хангаж өдөр бүр 2 удаа темпатурыг хянаж тэмдэглэл хөтөлж хэвийн үйл ажиллагаатай байна Дархлаажуулалтын тухай хуулиар/ ДДУХ,Улаанбурханы тандалт,Цочмог сул саажилтын тандалт/сэдвээр эмч мэргэлжилтэн нарт дотоодын сургалт явуулж 22 хунийг хамруулсан ДДУХүндрэлийн тохиолдол бүртгэгдээгүй Дархлаажуулалтын цахим бүртгэлд дархлаажуулалтанд хамрагдсан 127 хүүхдийг 100% бүртгэж цахимжжуулсан Сургууль цэцэрлэгийн хүүхдийг улирлын томуугийн вакцинд 11 хүүхэд хамрагдсан. Сүрьеэгээр өвчлөх эрсдэлт бүлгийн 263 хүн амын судалгааг гаргасан .Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/30 дугаар тушаалын дагуу анхан шатанд үзүүлэх тусламж үйлчилгээг мөрдөн ажиллаж байна. Сүрьеэтэй өвчтөний өрхийн болон хавьтлын судалгааг сүүлийн 3 жилийн нийт 41 хүний судалгааг гаргаж, хавьтлын үзлэг шинжилгээнд 43 хүнийг хамруулахад сүрьеэгийн тохиолдол бүртгэгдээгүй. Сүрьеэгийн асуумж судалгаанд 75 хүнийг хамруулахад эрсдэлтэй 10 хүн бүртгэгдсэн . Шинээр 1 сүрьеэг илрүүлж НЭ –ийн сүрьеэгийн тасагт хэвтэн 20 хоног эмчлүүлж гараад одоо сумын эмчийн хяналтанд гэрээр эмийн эмчилгээгээ өдөр бүр үргэлжүүлэн ууж хянагдаад явж байна. Мөн шинэ сүрьеэгийн өрхийн хавьтал 2 том хүнийг цэрний шинжилгээ, рентгенд цээжийг харуулж,3 хүүхдийг туберкулины арьсны сорилыг тавихад 0-2мм ,мөн хичээл зааж байсан 1-р ангийн 25 хүүхдэд сорил тавихад сорилын дүн 0 мм байв. Мөн хамт ажиллаж байсан багш ажилчид нийт 38 хүнээс асуумж авч сэжигтэй 1 хүнийг 2 шатлалд явуулж үзлэг шинжилгээнд хамруулахад сүрьеэг үгүйсгэв.Цэрний сорьцыг 13 хүнээс 26 сорьц авч зохих журмын дагуу төв лаборатори зөөхөд 1 эерэг илэрч эмчилгээнд хамрагдсан Туберкулины арьсны сорилыг хавьталын 50 хүнд тавихад 2 хүн сорил эргэлзээтэй гарсан тул сүрьеэгийн нарийн мэргэжилийн эмчид 2 шатлалд үзүүлж сүрьеэг үгүйсгэсэн тул сүрьеэгийн далд халдвар илрээгүй Сүрьеэтэй 1 өвчтөний гэрийн хяналтыг тогтмолжууулж ,RHEZ 4 хос эмийг 3 ширхэгээр өдөрт 1 удаа, Вит В6 өдөрт 1 ширхэгээр тогтмол өдөр бүр харж уулгаж, цэрний шинжилгээг давтан 3 удаачдуулж, тэмдэглэл хөтөлж хянаж байгаад 5 сарын16 нд өвчтний биеийн байдал эдгэрсэн тул эмийн хяналтаас хасагдаж,дахин шинээр 1 хүнийг гэрийн хяналтанд авав. Сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, сургууль. цэцэрлэгийн багш ажилчид нийт 38 хүнд “Сүрьеэ эдгэрдэг өвчин “багийн тойролтоор нийт 80 өрхөөр орж 54 хүнээс Сүрьеэгийн асуумж судалгааг авахад эрсдэлтэй хүн бүртгэгдээгүй.Мөн 40 хүнд “Сүрьеэ өвчин гэж юу вэ “ сэдэвт мэдээлэл зөвлөмжийг өгсөн. Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан 61 хүнд сургалт зохион байгуулсан .Сүрьеэгийн шинж тэмдэг дамжих зам ,хэрхэн сэргийлэх талаар зөвлөмж мэдээлэл 141 ширхэгийг тараасан.Цахимд 10 мэдээлэл тавьж хандалт-32БЗДХ,ХДХВ, ДОХ-ын идэвхтэй тандалт зорилтот бүлэг 34 хүний судалгааг гаргаж ,АНЭ-ийн эрт илрүүлэгт-28 хүн, үзлэг шинжилгээг жирэмсний шинэ хяналтаар -7 хүн хамрагдсан. Өвчлөл илрээгүй БЗДХ, ХДХВ, ДОХ-ын вирусын халдвараас сэргийлэх үзлэг шинжилгээнд нийт -111 хүн хамрагдаж өвчлөл илрээгүй Залуучууд өсвөр үеийнхэнд “БЗДХ,ХДХВ-ийн халдвараас сэргийлэх” , “Бэлгийн ариун цэвэр сахих “ сургалтыг 9 ангийн 16 охинд сургалт орсон. Гарын авлага: 16 ЕБС-ийн ахлах ангийн сурагчид-16, БЗДХ/ХДХВ/ ДОХ-оос урьдчилан сэргийлэх илрүүлэг 39 хүүхдийг хамруулж өвчлөл илрээгүй Эрсдэлт бүлэгт чиглэсэн БЗДХ, ХДХВ, ДОХ-оос урьдчилан сэргийлэх сургалтыг 55 хүнд тарааж , “Бид дэлгэрэхийнхэн” цахим мэдээллийг төрөл-2, хандалтын тоо-31,Зоонозын халдварт өвчний тохиолдол бүртгэгдээгүй ба хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан батлуулж төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Мөн дархлаажуулалт хийх вакционатор сувилагчаар 1 хүн ажиллаж галзуугийн вакциныг татан авч нөөцлөж бэлэн байдлыг хангасан. Нохойд хазуулсан 3 хүнийг цаг алдалгүй арга хэмжээ авч бүртгэж ЭМГазарт мэдээлж ,хөнгөн хэлбэрийн шархтай тул галзуугийн вакцины 5 тунд бүрэн хамруулж хянасан. хэрхэн сэргийлэх,талаар 120 өрхөд зөвлөмж өгч ,сумын Засаг даргын 2023.04.04-ны А/44 тоот захирамжын дагуу үхсэн малын зэм сэгийг цэвэрлэх,булаг шанд өвөлжөө , бод,35 богийг төвлөрсөн хогийн цэг руу зөөж ариутгаж устгасан .Сумын төвийн нохой тэжээдэг 62 айл өрхүүдөөр багийн засаг даргатай хамтарч орж, нохойныхоо уяа,хүзүүвчийн бат бөх байдлыг шалгаж ,нохой уяанаасаа сулрахгүй байх нөхцөлийг бүрдүүлэн бусдыг нохойд уруулахаас сэргийлэх зөвлөмж 65 ширхэгийг тараасан .Мөн хашааныхаа гадаа нохойтой анхаар гэдэг хаяг хадахыг зөвлөв. Эзэнгүй нохой,муур устгах арга хэмжээг зохион байгуулах саналыг сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлж,4-р багийн Засаг дарга нохой устгах ажлыг зохион байгуулж сумын төвийн эзэнгүй золбин 52 нохойг устгаж төвлөрсөн хогийн цэг рүү зөөв. Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж нийт 135 хүнийг хамруулж ,ЕБС,цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдээ нохойд уруулахаас урьдчилан сэргийлж хараа хяналтгүй явуулахгүй байх талаар 53 хүнд сэрэмжүүлэг өгөв. Мөн 2 үйлчлэгч нарт ЭМС-ын 505,537,189 тушаалын дагуу сургалт хийсэн. |
ЭМТ
| ||
3 | 2.1.1.3. “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүү лмэнд” аргахэмжээнийхүрээндэхбаригчболонхүүхдийнэмчийгмэргэшүүлэхсургалтадхамруулах | Хамрагдсан сургалтын тоо-2 | Хамрагдсан сургалтын тоо-2 | “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” хөтөлбөрийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжилтийг хангаж ажилласан. Энэ ажлын хүрээнд эх хүүхдийн хяналтыг сайжруулж жирэмсэн 28 эхийг эхний 3 сарын дотор хяналтанд авч давхар хяналтын тогтолцоогоор үйл ажиллагаагаа эрчимжүүлж ажилласан. Эх нярайн хяналтыг тогтмолжуулж 14 эх нярайд төрсний дараах эргэлтийг 7 хоног тутамд багийн эмч нар хийж, шарлалтай 6 нярайг эмчилж эрүүлжүүлсэн. Нярайн шарлалт хэмжих билиметр, ургийн доплерыг тус тус тусламж үйлчилгээндээ ашиглаж эхэлсэн. Жирэмсэн ээжүүдэд "Эрүүл мэндийн боловсрол"- олгох зорилгоор 7 хоногийн 5 дахь өдөр болгон сургалт хийж заншсан. "Нярайн нэн шаардлагатай тусламж үйлчилгээ" сэдэвт сургалтад эх баригч хамрагдаж мэдлэг чадвараа дээшлүүлсэн. Мөн ЭМТ-ийн 9 эмч мэргэжилтэнд "Жирэмсэн үеийн аюултай ерөнхий шинж, авах арга хэмжээ" сэдэвт дотоодын сургалтыг зохион байгуулсан. Жирэмсний хяналтын чанар сайжирч охидын жирэмслэлт, охидын төрөлт бүртгэгдээгүй, төрөлтийн ноцтой хүндрэл мөн бүртгэгдээгүй болно. Эх хүүхдийн эндэгдэл гаргалгүй ажилласан. | ЭМТ | ||
4 | 2.1.1.4. “Хавдрын эсрэг” аргахэмжээгхэрэгжүүлжхавдрынэртилрүүлэг, үзлэгзохионбайгуулах | Зохион байгуулсан үзлэгийн тоо- 2 Хамрагдсан иргэд-800 | Зохион байгуулсан үзлэгийн тоо-2-с дээш Хамрагдсан иргэд-800 | -2023 онд Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос санаачлан хэрэгжүүлж буй Хавдаргүй монгол эмэгтэй нийгмийн зорилтот төслийн хүрээнд УБ хотын ХСҮТ-ийн хөхний төвийн эрхлэгч П.Батсүх Эмэгтэйчүүдийн их эмч доктор профессор Ж.Батсүх нар хүрэлцэн ирж эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдар, хөхний хавдрын эрт илрүүлгийг зохион байгуулсан. Хөхний хавдраас сэргийлэх үзлэгт 127 эмэгтэй,хортой хавдар-1 хоргүй хавдар-16 илэрсэн байна. Лавлагаа шатлалд явуулах шаардлагатай-8 Умайн хүзүүний хавдраас сэргийлэх үзлэгт 110 эмэгтэй, Элэгний хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт 153 иргэн тус тус хамрагдсан байна. Дээд шатлалын эмнэлэгт 5 иргэнийг илгээсэн байна. | ЭМТ | ||
5 | 2.1.1.5. “ЭлэгбүтэнМонгол” дэдхөтөлбөрийгхэрэгжүүлжоношилгоо, эмчилгээнийхамрагдалтыгсайжруулах | Оношилгооны хамрагдалтын хувь-85% | Оношилгооны хамрагдалтын хувь-90% | Багуудын тойролтоор 3 удаа явж А,В,С,Д хепатитын талаар сурталчилгаа 2 удаа хийж 178 хүнийг хамруулсан. 2 төрлийн 110 ширхэг “Хепатитын В,С вирусаас урьдчилан сэргийлье, эрсдэлээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ”,Эрүүл дадал зан үйлийн талаар зөвлөгөө зөвлөмж тараав.Мөн Бид Дэлгэрэхчүүд сумын цахим хаягт байршуулан 3төрлийн 52 ширхэг гарын авлага тараав. Давхар хяналтанд хянагдаж 25 байгаагаас В,С вируст халдварыг илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулсанаас 1 жирэмсэн эхээс В вирус илэрснийг 2 шатлалд явуулсан . Жирэмсэн18 эхчүүдэд гепатитын В.С.Дельта вирусын халдварт өртөх эрсдэлээс сэргийлэх талаар мэдээлэл ,зөвлөгөө өгч зөвлөмж тараав. Тавт вакцинд давхардсан нийт 64 хүүхэд хамрагдсан. ЭТҮХХ-ын тандалтыг сайжруулж ,дотоод хяналтыг эмнэлгийн яаралтай тусламжийн бэлэн байдалаар 1 удаа,эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэж байгаа эм эмнэлгийн хэрэгсэл дээр 2 удаа, эмнэлгийн гадаад болон дотоод орчны цэвэрлэгээ үйлчилгээ ариутгал дээр тус тус тандалт хийхэд,хугацаа дууссан эм тарианы зөрчил илэрч, эм зүйч ,ээлжийн сувилагч нарт эм тарианы хугацааг сайн шалгаж,байнга хяналт тавьж ажиллах талаар зөвлөлгөө өгч зөрчлийг арилгаж ахиж зөрчил гаргахгүй байх талаар анхааруулав. Мөн 2 үйлчлэгч нарт ЭМС-ын 505,537,189 тушаалын дагуу сургалт хийсэн. Гепатитын вирусийн халдварын илрүүлэг, оношлогоо, эмчилгээ, хяналтын удирдамжийн дагуу одоогийн цахим программд элэгний эрт илрүүлэгийн үзлэгт 111 хүнийг хамруулж шивэлт хийсэн, эмч мэргэжилтэн 8 хүнийг цахим болон дотоодын сургалтанд хамруулсан | ЭМТ | ||
6 | 2.1.1.6. Эрүүлчийрэгэрхүн” аргахэмжээгхэрэгжүүлжэрэгтэйчүүдэдүзүүлэхэрүүлмэндийнтусламжүйлчилгээнийхүртээмжийгнэмэгдүүлэх | Урьдчилан сэргийлэх үзлэгт эрэгтэй ажилчиддаа хамруулсан байгууллага-3 | Урьдчилан сэргийлэх үзлэгт эрэгтэй ажилчиддаа хамруулсан байгууллага-6 | Өсөр насны эрэгтэй хүүхдийн нөхөн үржихүй, хүчирхийлэл, дэлгэцийн донтолт осол гэмтлээс урьдчилан сэргийлэх цахим мэдээллийг Дэлгэрэх Эрүүл мэндийн төвийн фэйс хаягнаас бид дэлгэрэхийнхэн группт 37 нэр төрлийн гарын авлага сургалт сурталчилгааны материалыг байршуулж хандалт 201 байна.Нөхөн үржихүй эрүүл мэндийн чиглэлээр 1 удаа сургалт зохион байгуулж 15 сурагч хамрагдсан. Үүнээс эрэгтэй 1 үе тэнгийн сургагч багш хамрагдсан. ЕБС-ийн 7,8,9-р ангийн 32 эрэгтэйд үзлэг хийж зөвөлгөө өгсөн. Гүзээгүй монгол эр хүн 2 сарын аяны удирдамжийг боловсруулж 6 байгууллага 4 аж ахуй нэгжид хүргүүлж Сумын ИТХ-ийн даргатай хамтран жин хасах тэмцээнийг 9 эрэгтэйг фитнессээр хичээллүүлэхээр урилга хүргүүлж 3 эрэгтэй нь хэмжилтэндээ ороод байна. Эрт илрүүлгийн үзлэгт төрийн албан хаагчдыг замын үүдийн нэгдсэн эмнэлэгтэй гэрээ байшуулан үзүүлж байна. Нийт АНЭ, ЗҮНЭ эмнэлгийн эрт илрүүлгийн үзлэгт 114 хүн хамрагдсанаас 51 эрэгтэй хамрагдсан байна. Эрчүүд олноор ажилладаг Чандмань элчийн ажилчдаас 3 хүн үзлэгт хамрагдаагүй үлдсэн. 6 сард сумандаа 18-34 насны үзлэгийг ЗҮНЭ хамтран зохион байгуулахаар 100 хүнийг бүртгэж, эмч нарын унааны асуудлыг сумын засаг даргатай хэлэлцэж 1 машины бензиныг бүрэн гаргуулахаар болсон ба нийт 100 хүнээс 56 эрэгтэй үзлэгт хамрагдахаар бүртгүүлсэн байна. | ЭМТ | ||
7 | 2.1.1.7. “Эрүүлшүд” аргахэмжээгхэрэгжүүлж, амныхөндийнурьдчилансэргийлэхүзлэг, эрүүлжүүлэлтийгнэмэгдүүлэх, амныхөндийнэрүүлмэндийнмэдлэгдадлыголгохсургалт, зохион байгуулах | Төлөвлөгөөний хэрэгжилтийн хувь-95% Хамрагдсан хүний тоо-293 Эрүүлжүүлэлтийн хувь-62,2%
| Төлөвлөгөөнийхэрэгжилтийнхувь-83,3% Хамрагдсанхүнийтоо-298 Эрүүлжүүлэлтийнхувь-33,4% | Эрүүл шүд- Эрүүл хүүхэд аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд шүдний нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийг зохион байгуулахаар Оюу дент эмнэлэг рүү 2,047,662 төгрөгийг хөтөлбөрийн зардлаас шилжүүлсэн. 2023 оны 03 сарын 13-15-ны өдрүүдэд үзлэгт хамрагдвал зохих Хүүхдийн цэцэрлэг, сургуулийн 6 А ангийн 31 хүүхдэд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгууллаа. Үзлэгт хамрагдвал зохих 6 настай 30 хүүхдээс 11, 12 настай 36 хүүхдээс 19 сурагч хамрагдсан. Шүдний өвчлөлийн тархалт 6 насанд 3*100/11=27.2%, 12 насанд 11*100/20=55% Цоорлын эрчим 12 насанд 25/11=2 байна.ЕБС-ийн нийт 298 сурагчид урьдчилан сэргийлэх үзлэг хийж амны хөндийн эрүүл ахуй, хувийн ариун цэврийн талаар зөвөлгөө өгч шүдний цооролтой 34 хүүхдийг зуны амралтаараа шүдээ эрүүлжүүлж ирэх даалгавар өгч явуулав. 2 сурагчийг 2-р шатлалд сувгийн эмчилгээнд явуулсан. Хөгжлийн бэрхшээлтэй 4 хүүхдэд сард 1 удаа гэрийн эргэлт хийж, 4 хүүхдэд амны хөндийн эрүүл мэнд, хөхөөр хооллолтын ач холбогдол, амыг хэрхэн цэвэрлэх талаар зөвөлгөө өгч байна Үе тэнгийн сургагч багш 15 хүүхдэд амны хөндийн эрүүл мэнд хичээлийг зааж, сургагч багш Н.Цэндаюуш Н.Хулан нар 26 сурагчид амны хөндийн эрүүл мэндээр сургалт хийсэн. Сургуулийн цэцэрлэгийн 444 тайлант өдөрлөгөөр амны хөндийн эрүүл мэндийн талаар мэдээлэл хийж, бидний эрүүл мэнд амны хөндийгөөс эхэлнэ гар зургийн уралдаан, видео бичлэгийн уралдааны удирдамжийг танилцуулсан. Эрүүл шүдтэй сургууль цэцэрлэг анги хамт олон байгууллага шалгаруулах болзолт уралдаанд 1А, цэцэрлэгийн ахлах анги төлөвлөгөө боловсруулж явуулсан. Хэрэгжээгүй. 6 сарын 1нд хүүхдүүдийн гар зургийн үзэгсэлэн гаргахаар төлөвлөж байна. ЕБС, цэцэрлэгийн 412 хүүхдэд сургуулийн эмч амны хөндийн үзлэг зохион байгуулж, ЭМТ-өөс 7,8,9-ээр ангийн 68 хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, амны хөндийн эрүүл ахуй, шүдээ угаах арга зүйн зөвөлгөө өгч 2-р шатлалд 1 хүүхдийг явуулж эмчлүүлсэн. Мөн шүдний нарийн мэргэжлийн эмчээр цэцэрлэгийн 31 хүүхдэд Амны хөндийн эрүүл мэнд, шүдээ хэрхэн угаах, сойзоо хэрхэн зөв барих зэрэг аргыг зааж, хүүхдүүдийн дунд асуулт хариултын тэмцээн зохион байгуулж ахлах ангийн П.Мөнхнасан, З.Содончимэг, Е.Нарансолонго нар сойзоор шагнуулсан. 5 сарын 18-аас 6 сарын 17-ны хугацаанд Бидний эрүүл мэнд- Амны хөндийгөөс эхэлнэ аян, зураг, видео бичлэгийн уралдаан зохион байгуулахаар удирдамжаа гаргаж батлуулаад байна. | ЭМТ | ||
2.1.3.“Цахим Монгол” аргахэмжээнийхүрээндэрүүлмэндийнмэдээллийннэгдсэнсанбүрдүүлж, ороннутагтхийгдэхоношилгоо, эмчилгээндалсынзайнтехнологиашиглан, цахимэртилрүүлэг, эргэндуудахтогтолцоогбүрдүүлнэ. | 8 | 2.1.3.2. Анханшатлалдявуулынболоналсынзайнтусламжүйлчилгээнийцахимтехнологийгнэвтрүүлж,цахимэртилрүүлэг, эргэндуудахтогтолцоогбүрдүүлэх | Үйлчилгээ авсан иргэдийн тоо-20 | Үйлчилгээ авсан иргэдийн тоо-30 | ЭМЯ- ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр мобайл технологийн тоног төхөөрөмжтэй болсон. Уг тоног төхөөрөмжөөр 78 хүнийг үзлэгт хамруулсан байна. Мөн хэвлийн эхо, зүрхний цахилгаан бичлэг, бусад лабораторийн шинжилгээг үндэслэн Лавлагаа шатлалын зөвлөх эмч нартай утсаар, видеогоор холбогдон | ЭМТ | |
2.1.4.Гүйцэтгэлдсуурилсансанхүүжилтийноновчтойарга, хэлбэрийгнэвтрүүлж, эрүүлмэндийндаатгалынтусламж, үйлчилгээнийнэр, төрлийгнэмэгдүүлнэ. | 9 | 2.1.4.2. Эрүүлмэндийндаатгалынтусламж, үйлчилгээнийнэр, төрлийгнэмэгдүүлэх | Гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн хувь- 90% | Гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн хувь 95% | ЭМДЕГазартай гэрээ байгуулан 7 төрлийн тусламж үйлчилгээг санхүүжүүлж байна. Эхний 5 сарын байдлаар 1700 үйлчлүүлэгчид 620 сая төгрөгийн ЭМД-ын санхүүжилттэй тусламж үйлчилгээ үзүүлж сая төгрөгийн санхүүжилт авсан байна | ЭМТ | |
2.1.5. Эм, эмнэлгийнхэрэгслийнчанар, аюулгүйбайдлыгхангаж, хүртээмжийгнэмэгдүүлэнбүртгэл, хяналтынцахимтогтолцоогбүрдүүлнэ. | 10 | 2.1.5.1. Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлын стандартын хэрэгжилтийг хангах. | Төлөвлөгөөний хэрэгжилтийн хувь-85% | Төлөвлөгөөний хэрэгжилтийн хувь-94% | Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, бусад стандартад заасны дагуу анхан шатны бүртгэлүүдийг тогтмол хөтөлсөн. Эм эмнэлгийн хэрэгслийн тендер болон Ерөнхий гэрээ тендер бусаар 24 эмийн багц бүхий 12 эм хангамжийн газартай гэрээ байгуулан хамтран ажилласан. ЭМТ-ийн зайлшгүй шаардлагатай эмийн хангалт-83,8%, Амин чухал эмийн хангалт 92%-тай байна. Суманд 2 хувийн эмийн сан иргэдэд үйлчилж байна.
| ЭМТ | |
11 | 2.1.5.2. Шинэчлэгдсэнцахимжорынпрограммыгбүрэнашиглахнөхцөлийгбүрдүүлэх | Цахим жорын тоо-1063 | Цахим жорын тоо -450 | Шинэчлэгдсэн жорын программаар 5 эмч хөнгөлөлттэй эмийн жор бичиж байна. Жор бичих нөхцөл боломжоор бүрэн хангасан. Эхний хагас жилд 980 иргэнд цахим жороор үйлчилсэн байна | ЭМТ | ||
2.1.6. Эрүүлмэндийнажилтныхөгжил, нийгмийнхамгааллынхөтөлбөрийнхэрэгжилтийгсайжруулах, хүнийнөөцийнхангалтыгнэмэгдүүлэхнөхцөлболомжоорхангана. | 12 | 2.1.6.2. Эрүүлмэндийнажилтнынийгмийнхамгааллыгсайжруулантогтворсуурьшилтайажиллуулахэдийнзасгийнхөшүүргийгоновчтой, хүртээмжтэйболгох
| Хүний нөөцийн хангалтын хувь-85% | Хүний нөөцийн хангалтын хувь-95%-с дээш | 2024 оны 1 сард Хамтын гэрээг шинэчлэн Аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраар батлуулсан. 3 жилийн тэтгэмжийн эрх үүссэн 2 сувилагчид олгосон. Илүү цагаар ажилласан ажилтны дундаж цалин хөлсийг 2 дахин, шөнийн цагаар ажилласан ажилтны дундаж цалин хөлсийг 1,5 дахин, нийтээр амрах баярын өдрийн дундаж цалин хөлсийг 2,2 дахинаар бодож олгосон. Ур чадварын 20%-ийн нэмэгдлийг 3 мэргэжилтэн, зэргийн 10%-ийн нэмэгдлийг 4 мэргэжилтэд олгосон. Мөн эрхэлсэн ажилдаа санаачлагатай ажилласан 3 мэргэжилтэд шагнал цалинг 20-40% урамшуулалыг олгосон. Үүнд 820,000 төгрөг зарцуулсан. Эмч мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг сайжруулах, тасралтгүй сургах зорилтын хүрээнд 2-р шатлалын эмнэлэгт 1 их эмчийг хүүхдийн тасагт, 1 их эмчийг эхогоор, 2 сувилагчийг хүүхдийн тасаг, яаралтай тусламж, Зүрхний цахилгаан бичлэгийн дадлагажих сургалтанд хамруулсан. 2 их эмчийг ХӨЦМ-ийн 5 хоногийн онол, дадлага хосолсон сургалтад хамруулсан. 2 сувилагчийг эрх зүй сургалтад хамруулсан. Эх баригч Аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт дадлагажих сургалтад хамрагдсан. Кредитийн сургалтанд 2 сувилагч хамрагдаж, мэдлэг дээшлүүлэх цахим сургалтанд 7 хоног бүрийн 3,4,5 дахь өдөр НЭМ мэргэжилтэн хамрагдсан. Цаг үеийн байдалтай сургалт, мэдээ мэдээлэлд бүх эмч мэргэжилтэнгүүд хамрагдсан. Хамтын гэрээнд заасны дагуу унаа хоолны хөнгөлөлтийг 1000 төгрөг байсныг 3000 төгрөг болгон нэмэгдүүлэн олгосон. Эхний 5 сарын байдлаар 3,9 сая төгрөгийг нэмэгдүүлж олгосон. | ЭМТ | |
2.1.7. Сумынэрүүлмэндийнтөвийнбарилгабайгууламж, дэдбүтцийгсайжрууланстандарт, чанарыншаардлагахангасанүйлчилгээгүзүүлэхорчныгбүрдүүлнэ. | 13 | 2.1.7.1. Сумынэрүүлмэндийнтөвийнбарилгынөргөтгөлийгшинээрбарих
| Гүйцэтгэлийн хувь -100% | Гүйцэтгэлийн хувь-100%
| Барилгын өргөтгөлийн гүйцэтгэл 100% ашиглалтанд оруулсан. | ЭМТ | |
2.1.8. АШУҮИС-ийнДорноговьаймагдахьсалбарАнагаахухаанысургуулийнмэргэжилтнийгооннутагтмэргэжлээрээажиллаххөшүүргийгоновчтойхэрэгжүүлнэ. | 14 | 2.1.8.1. АШУҮИС-ийнсалбарсургуульдороннутагтаатогтворсуурьшилтайажиллаххүнийнөөцийгсургах, дэмжлэгүзүүлэх
| Суралцагчийн тоо -0 | Суралцагчийн тоо-1 |
| ЗДТГ | |
15 | 2.1.8.2. Эмч, мэргэжилтнүү-дийгтөгсөлтийндараахсургалтадхамруулахмэдлэгчадварыгтасралтгүйдээшлүүлэх | Сургалтанд хамрагдсан хүний тоо-2 | Сургалтанд хамруулсан хүний тоо-3-с дээш | Иххэт, Замын-Үүд сумдын Эрүүл мэндийн төвүүдээр 11 хүн туршлага судалсан. Үүний дагуу 4 ажлыг шинээр санаачлан хийж тусламж үйлчилгээний чанар сайжирсан. Аймгийн нэгдсэн эмнэлэгт 3 эмч сувилагч нар дадлагажуулах сургалтад хамрагдсан. | ЭМТ |
Дэлгэрэх Эрүүл мэндийн төвийн статисик их эмч З Насанзаяа Утас :80947788