
Гаалийн байгууллагын 2025 оны Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх,соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч болон ТИР горимоор улс хооронд тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд Гаалийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг сурталчлан таниулах сургалтыг зохион байгууллаа.
Төрийн байгууллагын үйл ажиллагаанд иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой уг сургалтад Монголын Авто Тээврийн нэгдсэн холбоо, Замын-Үүд-Улаанбаатар-Алтанбулаг чиглэлд бараа тээвэрлэдэг 89 аж ахуйн нэгжүүдийн 90 гаруй төлөөлөл бусад албаны хүмүүс хамрагдсан байна.


