Sun Logo
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО-2025” ӨДӨРЛӨГТ ОРОЛЦОЖ ИРГЭДЭД ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЛИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗҮҮЛЛЭЭ
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО-2025” ӨДӨРЛӨГТ ОРОЛЦОЖ ИРГЭДЭД ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЛИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗҮҮЛЛЭЭ

    Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан “Хуульчийн про боно өдөр-2025” өдөрлөгийг аймгийн төв талбайд аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс Монголын хуульчдын холбооны Баян-Өлгий аймаг дахь салбартай хамтран зохион байгууллаа. 

 

    Уг үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Е.Зангар, аймгийн ЗДТГ-ын хууль эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай, Хууль хяналтын байгууллагууд болон аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагууд оролцлоо. 

Өдөрлөгийн хүрээнд хуульчид иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өглөө. Тус өдөрлөгт төрийн болон хууль сахиулах байгууллагууд оролцож, үнэ төлбөргүй эрх зүйн анхан шатны зөвлөгөө өгч, зарим асуудлыг шийдвэрлэн ажиллалаа.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
256
Сүүлийн сар:
909
Нийт:
1603
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР