
Эрчим хүчний диспетчерийн зохицуулалтын үйл ажиллагаанд Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, шаардлага MNS ISO/IEC 27001:2013 стандартыг нэвтрүүлж, баталгаажуулалтын гэрчилгээг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гардан авлаа. Ингэснээр эрчим хүчний салбарт тус стандартыг нэвтрүүлсэн анхны байгууллага боллоо.
Бид энэхүү стандартыг хангах зорилгоор 2019 оноос эхлэн 5 жилийн турш дүрэм журам боловсруулах, хөрөнгө оруулалт шийдвэрлэх, бусад шаардлагатай зохион байгуулалтыг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн бөгөөд Кибер аюулгүй байдлын тухай хууль, Засгийн газраас баталсан “Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага”-ын хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлж хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллалаа.
Гэрчилгээ гардуулах арга хэмжээнд Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн удирдлагууд болон Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ийн төлөөлөл, албадын дарга нар оролцож, цаашид хамтран ажиллах “Санамж бичиг” зурж, баталгаажуулсан байна.
MNS ISO/IEC 27001:2013 стандарт нь дэлхийн 140 гаруй оронд хүлээн зөвшөөрөгдсөн, эрсдэлийн зохистой удирдлагад суурилсан, мэдээллийн нууцлалтай, үнэн зөв, хүртээмжтэй байдлыг хангах үндсэн зорилт бүхий удирдлагын тогтолцооны стандарт юм.