Sun Logo
Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, эрхэмсэг хатагтай Сандра Чоуфанитай уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Талууд ойн гал түймэр унтраах, гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх болон бичил уул, уурхайн аврах ажиллагааны чадавхыг сайжруулах, уул уурхайн бүсэд амьдарч байгаа ард иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
0
Сүүлийн 7 хоног:
183
Сүүлийн сар:
570
Нийт:
2403
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР