Sun Logo
ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛД ОРОЛЦСОН ДАЙЧДАД ЦЭРГИЙН ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛД ОРОЛЦСОН ДАЙЧДАД ЦЭРГИЙН ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

     Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх 05 дугаар сарын 15-ны өдөр Москва хотноо болсон Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Зэвсэгт хүчний алба хаагчдад цэргийн одон, медаль гардууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, улсаа төлөөлөн олон орны дайчидтай мөр зэрэгцэн алхаж, монгол цэргийн жавхаа, сүр хүчийг харуулсан алба хаагчдад чин сэтгэлийн талархал илэрхийллээ. 

     Мөн алба хаагчид болон тэдний найдвартай ар тал, түшиг тулгуур болсон гэр бүлд нь төрийн нэрийн өмнөөс эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. Цэргийн гавьяаны одонгоор “Алдар” спорт хорооны албаны дарга, хошууч Дэмбэрэлийн Цэрэнбат, Зэвсэгт хүчний дугаар ангийн хөгжимчин, сургагч ахлагч Гантэшүүрийн Өлзийбадрах, Зэвсэгт хүчний дугаар ангийн Сонсголон цэргийн хотхоны цэргийн цагдаа, ахлах ахлагч Наранцэцэгийн Бэхбат нарыг шагналаа. Цэргийн хүндэт медалиар Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын мэргэжилтэн, хошууч Жамбын Ариунболд, Зэвсэгт хүчний дүгээр ангийн Сургалтын албаны дарга, ахмад Гансүхийн Мөнхболд, Зэвсэгт хүчний дугаар ангийн Дайчилгаа, хүний нөөцийн албаны дарга-дайчилгааны офицер, ахмад Лхагвадоржийн Бямбадорж, Зэвсэгт хүчний дугаар ангийн биеийн тамир, спортын офицер, ахмад Хөхөөгийн Гантулга, Зэвсэгт хүчний дугаар ангийн Нисэх тусгай тоноглолын инженер, ахлах дэслэгч Энхбатын Төрболд нарын бусад алба хаагчдыг шагналаа. 

    Мөн энэ үеэр цэргийн ёслолын жагсаалд монгол цэргүүдээ командлан алхсан Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч дэд хурандаа Э.Билэгсайханд ЗХЖШ-ын даргын тушаалаар албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олгогдсоныг энэ өдөр гардуулан өгч, баяр хүргэлээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
256
Сүүлийн сар:
909
Нийт:
1603
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР