Төв аймаг дахь Стандарт хэмжил зүйн хэлтэс нь Ази, номхон далайн орнуудын Итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага /APAC/-ын ижил түвшний үнэлгээнд хамрагдаж байна.

Ази, номхон далайн орнуудын Итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага /APAC/-аас Монгол Улсын тохирлын үнэлгээний Итгэмжлэлийн чадавх, үйл ажиллагаанд үнэлгээ хийгдэж байгаа бөгөөд Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар нь MNS ISO/IEC 17065 стандартын дагуу нэгдсэн тогтолцооны анхдагч үнэлгээнд хамрагдаж байна. Энэ хүрээнд Төв аймаг дахь Стандарт хэмжил зүйн хэлтсийн Бүтээгдэхүүний баталгаажуулалтын үйл ажиллагаанд Ази, номхон далайн орнуудын Итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага /APAC/-ын ижил түвшний үнэлгээ хийгдэж байна.





Холбоотой мэдээ