
Монополын эсрэг газар Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсын ‘Өрсөлдөөний бодлого, хууль эрхзүйн орчныг хөгжүүлэх нь’ төслийн хүрээнд 04-р сарын 28-наас 05-р сарын 02-ны өдрүүдэд сургалт зохион байгууллаа.
Агентлагийн албан хаагчдыг чадавхжуулах цахим, танхим хосолсон тус сургалтыг Дэлхийн банкны мэргэжилтэн Эмма Нгога, Алекс Киборовска болон Израилын Өрсөлдөөний байгууллага, Японы Шударга худалдааны хорооны мэргэжилтнүүд удирдан явууллаа.
Сургалт “Нэгдэн нийлэлтийн хяналт”, “Картелийн эсрэг хуулийн хэрэгжилт” сэдвийн хүрээнд таван өдрийн турш явагдаж, өөрийн орны туршлага, жишээг ярилцан, харилцан санал солилцож үр дүнтэй болж өндөрлөлөө.