
Монгол улсад 🛫Нисэх хүчин үүсэж, хөгжсөний 100 жилийн ойд зориулсан төрийн цэргийн байгууллагуудын ёслолын жагсаал боллоо. Ёслолын жагсаалд ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашнямаар ахлуулсан эрэгтэй хайрцаг, Үндэсний аврах бригадын Үлээвэр найрал хөгжмийн хамт олон оролцсон юм. Мөн ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид нисдэг тэрэгтэйгээр оролцохын зэрэгцээ алба сурталчлах арга хэмжээнд үйл ажиллагаагаа танилцууллаа. Түүнчлэн ОХУ-ын алдарт уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг МиГ-29 загварын сөнөөгч онгоцоор агаарт гайхамшигтай, давтагдашгүй үзүүлбэрээ толилуулсан юм.