Sun Logo
“ӨНӨӨДӨР СОНГО, МАРГААШИЙГ БҮТЭЭЕ” СЭДЭВТ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ ХАМТРАН ОРОЛЦЛОО.
“ӨНӨӨДӨР СОНГО, МАРГААШИЙГ БҮТЭЭЕ” СЭДЭВТ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ  ХАМТРАН ОРОЛЦЛОО.

Замын-Үүд сумын гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөл, Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагын хэлтэстэй хамтран 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 10:00-15:00 цагийн хооронд Замын-Үүд сумын төв талбайд зохион байгуулсан “ӨНӨӨДӨР СОНГО, МАРГААШИЙГ БҮТЭЭЕ” уриатай нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож гаалийн байгууллагаас үзүүлж буй үйлчилгээ, гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр Замын-Үүд дэх гаалийн газраас авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар иргэд, олон нийтэд нээлттэй танилцуулж, гаалийн тухай хууль, тогтоомжийг сурталчлан ажиллалаа.

 

 Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр Замын-Үүд дэх гаалийн газрын албан хаагч нар гаалийн харилцаанд оролцогчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, гаалийн зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг түгээх, гаалийн байгууллагаас үзүүлж буй үйлчилгээг сурталчлах зорилгоор заавар зөвлөмж, лавлагаа мэдээлэл бүхий 4 төрлийн 200 ширхэг гарын авлага, тараах материалыг бэлтгэн тарааж, албаны эрэлч нохойн үзүүлэн тоглолтыг толилуулж зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.

 

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
76
Сүүлийн 7 хоног:
240
Сүүлийн сар:
977
Нийт:
1576
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР