"CYBER WARRIOR-2025" ЦАХИМ СПОРТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
2025-03-01

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 104 жилийн ойг угтан Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлалаас “Cyber warrior-2025" цахим спортын тэмцээнийг зохион байгууллаа.
Тус тэмцээнд ЗХЖШ-ын бүтцийн нэгжүүд, төрлийн цэргийн командлал, удирдах газрын нийт 6 багийн 30 гаруй тамирчид оролцон “Counter Strike-2” цахим спортын төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.
Тэмцээн нь Батлан хамгаалах салбарын цэргийн алба хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх, тэдний багаар ажиллах, шийдвэр гаргах ур чадварыг хөгжүүлэх ач холбогдолтой юм.
Ахмад Б. МӨНХ-ЭРДЭНЭ
Холбоотой мэдээ