
Төрийн албан хэргийг хос бичгээр хөтөлж эхэлсэнтэй холбогдуулан сумын ЗДТГ-ын албан хаагчдыг Үндэсний Монгол бичгийн сургалтад хамруулан ажиллаж байна. Уг сургалтыг ЗДТГ-аас байгууллагын эрэлт хэрэгцээ, шаардлага,ажлын цар хүрээг тодорхойлон, аймгийн Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний газраас ахмад мэргэжилтнүүдийн ажил хөдөлмөрт оролцох оролцоог нэмэгдүүлэх тэдний мэдлэг, ажлын туршлагыг өсвөр хойч, залуу үедээ хүргэх зорилгоор явуулж буй "Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ" төсөл арга хэмжээнд нийцүүлэн хамтран ажиллах хүсэлт хүргүүлсний үр дүнд сумын ЕБС-д Монгол хэл бичгийн багшаар ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарсан тэргүүлэх зэрэгтэй, Казах хэл дээр хичээллэдэг ЕБС-ийн хэд хэдэн сурах бичгийн уралдаанд 2-3 удаа түрүүлж орчуулан хэвлүүлж байсан ахмад багш Х.Маралаар чиглүүлэн зохион явуулж эхэллээ.
