Sun Logo
"Газар тарианлангийн үйлдвэрлэл эрхлэгчид"-ийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
"Газар тарианлангийн үйлдвэрлэл эрхлэгчид"-ийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

2025 оны хаврын тариалалт эхлэж байгаатай холбогдуулан аймгийн "Газар тарианлангийн үйлдвэрлэл эрхлэгчид"-ийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөгөөнийг нээж аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ш.Гомбодорж үг хэллээ. Ш.Гомбодорж дарга хэлсэн үгэндээ 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг Архангай аймагтаа зохион байгуулж бүсийн зөвлөл байгуулан аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид даргаар нь ажиллахаар болсон, мөн "Атар 4" дүгээр аяны хүрээнд тодорхой чиглэлийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж буй тариаланчдад үзүүлж аймаг, сумын тарианлангийн газар ашиглалтыг сайжруулах, нийт тариалах талбайг 20,0 мянган га-аар нэмэгдүүлэх талаар онцолж тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд ажлын амжилт хүслээ. Цаашид орчин үеийн техник, тоног төхөөрөмжүүдийг практикт нэвтүүлэх, тариалангийн талбайн хөрсийг хамгаалах, эргэлтийн талбайн ашиглалтыг сайжруулан төмс, хүнсний ногооны хадгалалтыг илүү сайжруулж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал болохыг онцоллоо.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
0
Сүүлийн 7 хоног:
301
Сүүлийн сар:
820
Нийт:
1493
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР