Sun Logo
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛИЙН ТАЛААРХ ОЙЛГОЛТ, ХАНДЛАГЫГ НЭМЭГДҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛИЙН ТАЛААРХ ОЙЛГОЛТ, ХАНДЛАГЫГ НЭМЭГДҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ялгаатай байдал, хэрэгцээ шаардлага, нийгмийн харилцаанд эрх тэгш оролцох боломжийг бүрдүүлэх, хөгжлийн хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүртээмжийг сайжруулахтай холбоотой нөлөөллийн сургалтыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс энэ оны 6 сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн албан хаагчдад зохион байгуулав. Сургалтыг Татварын хэлтсийн Хүний нөөцийн мэргэжилтэн, Тавтарын Улсын байцаагч, Тасгийн дарга н.Түмэнболор нээж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт, хандлага үйлчилгээний соёлыг албан хаагчдадаа төлөвшүүлэх, цаашид дохионы хэлний анхан шатны сургалт авах зэргээр хамтран ажиллахаа илэрхийллээ. Уг сургалтаар хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх хууль зүйн, сонсгол, хараа, хөдөлгөөн, оюун ухааны бэрхшээлтэй хүнтэй харилцах арга зүй болон хүртээмжийн талаар мэдээлэл хүргэлээ.✍️

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
208
Сүүлийн 7 хоног:
516
Сүүлийн сар:
1328
Нийт:
1938
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР