Sun Logo
ШИМЭГЧ ХОРХОЙ ГЭЖ ЮУ ВЭ?

Малын бие махбодод шимэгчлэн амьдарч, шим тэжээлийг нь сорж, дархлааг сулруулдаг амьд биет юм. Тэдгээр нь: 

• Гадаад паразитууд /экто/ – хачиг, бөөс, бэтэг, ялаа, ширх 

• Дотоод паразитууд /эндо/– шимэгч нэг эстэн, элэг, уушги, гэдэсний шимэгч хорхойнууд 

Шимэгч хорхойн өндөгний төрлүүд: 

  •  Нэг бүрхүүлтэй (thin-shelled) – эмзэг, хурдан мууддаг

  •  • Хоёр бүрхүүлтэй (thick-shelled) – байгальд тэсвэртэй, илүү удаан амьдрах чадвартай Туулгалтын арга хэмжээнд малаа хамруулах тохиромжтой хугацаа: • Хавар (IV-V сар) – өвлийн дараах шимэгчийн дахин идэвхжил эхлэхээс өмнө.

  •  • Намар (IX-X сар) – өвөлд орохоос өмнө шимэгчийг хянах. 

    Туулгалтын бэлдмэлийг сонгон хэрэглэхэд анхаарах зүйлс: 

    • Малын нас, жин, төрлөөс шалтгаалан тунг зөв тооцоолох. 

    • Малын биед дасал болохоос сэргийлэн тухайн шимэгч хорхойд үйлчлэх зөв туулгалтын бодис хэрэглэх. 

    • Бүх малд нэгэн зэрэг туулга өгөх. Шимэгч хорхойг оношлох, сэргийлэх: 

    • Малын цусны шинжилгээ, баасны шинжилгээ хийлгэх. 

    • Байгаль, бэлчээрийн эрүүл ахуйг хангах. 

    • Угаалга, туулга, боловсруулалтыг малын эмчийн хяналтад хийлгэх. 

    🦠Хашаа хороо, өтөг бууц зэргийг цэвэрлэн, халдваргүйжүүлэлт хийх. ✍️ Иймд малчид та бүхэн хуулиар хүлээсэн үүргээ ухамсарлан малаа тогтмол угаалга, туулга, боловсруулалтад хамруулаарай!!!

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
38
Сүүлийн 7 хоног:
264
Сүүлийн сар:
943
Нийт:
1571
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР