Sun Logo
УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Говьсүмбэр аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 31 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын газрын даргын санаачлагаар Үйлчилгээний гавьяат ажилтан, Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан, бэлтгэл ахмад Ц.Тунгалаг болон ОХУ-ын Алтай хязгаар дахь Оросын Шинжлэх ухааны академийн харьяа Лосовенкогийн нэрэмжит институтийн бие төлөөлөгч Оксана Егорово нарыг урьж Онцгой байдлын газрын алба хаагчидтай уулзалтыг зохион байгууллаа.

Уг уулзалтаар бие төлөөлөгч Оксана Егорово Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлөөний хүрээнд ойжуулалт хийхэд анхаарах асуудлууд, жимс, жимсгэний мод тарих арга технологийн талаар алба хаагчдад мэргэжлийн заавар, зөвлөмж өгч, хамтран ажиллах боломжуудыг танилцуулсан юм.

Мөн бэлтгэл ахмад Ц.Тунгалаг эх оронч үзэл, Үндэсний аюулгүй байдлыг хангахад алба хаагч, иргэн бүрийн үүрэг оролцоо, экологийн тогтвортой байдлыг хангахад “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үүрэг, ач холбогдлын талаар алба хаагчдад хандан илтгэл тавьж, уриалга гаргалаа.

Уулзалтад Говьсүмбэр аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Э.Түвшинзаяа, Байгаль орчны газрын дарга Г.Хонгор, мэргэжилтэн М.Номинзул, Ойн ангийн дарга Т.Дашцэдэн нар оролцож, орон нутгийн түвшинд хэрэгжүүлж буй ойжуулалтын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
48
Сүүлийн 7 хоног:
158
Сүүлийн сар:
661
Нийт:
2453
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР