
✅Явган хүний замын өргөн
🔷Тэргэнцрийн хамгийн их өргөн 71 см байдаг учир явган хүний замын өргөн хамгийн багадаа 91.5 см байна.
🔷Гэхдээ үүнд явган зорчигчдын эгнээ урсгал, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг дагуулж яваа хүн, эсвэл нохой зэргийг тооцоолоогүй.
🔷Энэхүү хамгийн бага өргөний хэмжээг дараах тохиолдолд зөвшөөрч болно. Үүнд: - Явган хүний замыг илүү өргөн болгох боломжгүй - Замын нарийссан хэсэг богино зайд үргэлжилсэн - Зөрөх хэсгүүд 61 см-ээс илүүгүй зайд үргэлжилсэн
🔷Нарийн зам дээр хамгийн багадаа 61 см тутамд тэргэнцэр зөрөх зайг хийж өгнө. Замын налуу хавтанг автомашины зам руу сунгана.
🔷 Явган замын зорчих хэсэгт ил цухуйсан мөргөцөг, аливаа саадыг зайлуулах шаардлагатай.
✅Явган хүний замын гадаргуу
🔷Явган хүний зам нь халтиргаа үүсгэхгүй гадаргуутай байхаас гадна тэргэнцэртэй хүн зорчиход тав тухтай байх шаардлагатай.
🔷Явган хүний замын гадаргууг ус хуримтлуулахгүй, тогтохгүй байхаар төлөвлөнө.
✅Явган хүний замын хучилт
🔷Явган хүний замын гадаргууг бетон, асфальтбетон, хавтант, чулуун болон резин материалаар хийж болно.
🔷Тухайн орон нутгийн өнгө үзэмж, байгаль цаг уурын шинж чанар болон материалын хангамжаас хамааруулан сонголтыг хийнэ.
🔷Тэргэнцэртэй хүн зорчиход гадаргуугийн байдал чухал нөлөөтэй байдаг тул байгалийн чулуун хучлагыг сонгон зам байгуулахаас аль болох татгалзах нь зүйтэй юм.
🔷Зайлшгүй тохиолдолд чулуун хучлагатай зам, талбай байгуулах тохиолдолд доргилтыг бууруулах зорилгоор тэгш гадаргуутай хэсгийг замын аль нэг хэсгээр төсөллөнө.
✅Явган хүний замын гэрэлтүүлэг
🔷Явган зорчигчдод зориулсан хамгийн сайн гэрэлтүүлэг нь явган хүний замыг гэрэлтүүлэх зорилгоор доошоо тусгалтай байх ёстой. Энэ нь замыг зөвхөн гэрэлтүүлэх төдийгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлдэг.
🔷Гэрэлтүүлгийг гэрэл ойлгогч материалтай хослуулах нь хамгийн сайн үр дүнтэй юм.
✅Автомашины зогсоол
🔷Нийт авто зогсоолын 4%-д нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан авто зогсоолыг төлөвлөж, тэмдэг тэмдэглэгээг байршуулна.
🔷Зогсоолыг төлөвлөхдөө 3,5 м х 5 м-ийн харьцаатай хийж, цэнхэр өнгөөр ялгаж өгөх ба зогсоолын голд цагаан өнгөөр тэргэнцрийн дүрсийг байршуулна.




