
Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сормууниршийн Дашдооровын мэндэлсний 90 жилийн ойд зориулан зарласан “С.Дашдооров судлал” судлал, шинжилгээний улсын хоёрдугаар уралдааны дүн гарлаа. Тус уралдаанд нийт 27 судлаач оролцож, Дашдооровын уран бүтээлийг шинэ өнцгөөс судалсан, шинэлэг агуулгатай бүтээлүүд өрсөлдсөнөөс дараах бүтээлүүд тэргүүллээ.

🏆 Шагналт байрууд:
• 🥇 Тэргүүн байр: Г.Батсуурь — “Сормууниршийн Дашдооров ба Монгол менталитет”
• 🥈 Дэд байр: Д.Өрнөхдэлгэр — “Дашдооровын яруу найргийг дахин мэдрэхүй”
• 🥉 Гутгаар байр: Б.Мөнх-Эрдэнэ — “С.Дашдооровын хүүрнэл зохиол дахь монгол үндэстний менталитет сэтгэлгээг шинжлэхүй”
• 🏅 Тусгай байр (хоёр бүтээл): Г.Батжавхлан — “Могой ба Шаазгай”, “Үрт амьтан” дахь архетип чанар Б.Маралгуа — Зохиолч С.Дашдооровын арван үлгэрийн анхны “Алтан хараацай” шүлгэн үлгэрт хийсэн задлан шинжилгээ


Шагнал гардуулах ёслолын үеэр С.Дашдооровын гар бичмэл эх бүтээлүүд болон хэвлэгдсэн номын үзэсгэлэнг олон нийтэд толилууллаа.