Sun Logo
“Өрсөлдөөний хууль эрх зүй ба нэгдэн нийлэлтийн хяналт” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
“Өрсөлдөөний хууль эрх зүй ба нэгдэн нийлэлтийн хяналт” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD), Солонгосын Бодлогын төв (KPC)-тэй хамтран Индонези Улсын Жакарта хотноо өнгөрсөн сарын 28, 29-ний өдрүүдэд сургалт зохион байгууллаа. 

Олон улсын хил дамнасан нэгдэн нийлэлтийн хууль эрх зүй сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан тус сургалтад Монополын эсрэг газрын мэргэжилтэн Э.Билгүүнгэрэл амжилттай оролцоод ирлээ.

Сургалтад Азийн хөгжлийн банк (ADB), Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Герман болон Австрали улсын судлаач багш нар илтгэл тавьсан бөгөөд Индонези, Малайз, Тайланд, Вьетнам, Филиппин, Сингапур, Камбож, Пакистан зэрэг Зүүн Өмнөд Азийн бүсийн орны 30 гаруй төлөөлөгчид оролцож өөрсдийн орны бодит жишээг танилцуулж,хэлэлцүүлэг өрнүүлэн, харилцан туршлага солилцлоо.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1
Сүүлийн 7 хоног:
195
Сүүлийн сар:
681
Нийт:
1287
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР