.webp)
Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх
Бидний тухай
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь Монголын эртний дүрслэх урлагийн сор дээж, дахин давтагдашгүй бүтээл, эд зүйлийг хадгалан хамгаалах, судлан шинжлэх, олон нийтэд сурталчлан таниулах зэрэг үйлчилгээ эрхэлдэг байгууллага юм.
📍Анх 1965 онд МУЭ-ийн хорооны санаачилгаар эртний болон орчин үеийн бүтээлүүд хосолсон том хэмжээний үзэсгэлэнг зохион байгуулж улмаар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1965 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 87 дугаар тогтоолоор Монголын Дүрслэх урлагийн музей байгуулах тухай тогтоол батлагдаж, 1966 оны 07 дугаар сарын 23-ны өдөр албан ёсоор үүд хаалгаа нээн анхны үзэгчдээ хүлээн авсан түүхтэй. 1995 онд Анхдугаар Богд Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 360 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей болсон. Анх байгуулагдахдаа 300 гаруй үзмэртэй байсан бол, өдгөө нэн эртний үеэс (НТӨ 40 000-10 0000) жил, XX зууны эхэн үеийг хамарсан 16000 гаруй нэгж үзмэр бүхий сан хөмрөгтэй болон өргөжсөн байна. Он дарааллын болон сэдэвчилсэн байдлаар Эртний урлаг, Г.Занабазарын урлаг, Шүтээн зураг, Торгон зураг, Монгол цам, Монгол зураг, Барлах урлаг, Ардын урлаг гэсэн төрөлжсөн найман сэдвийн хүрээнд арван танхимтай. Тус музейд Монголын Анхдугаар Богд Өндөр гэгээн Г.Занабазарын мутраар урлан бүтээсэн Цагаан дара эх, Машид гийгүүлэн зохиогч, Цаглашгүй гэрэлт, Үйл бүтээгч, Үл хөдлөгч, Бодь суварга зэрэг дэлхийд алдартай уран баримлууд хадгалагддаг. Мөн XIX-XX зууны эхэн үеийн нэрт урлаачдын ухааны ураа шингээн бүтээсэн алт мөнгөн эдлэл, ган сийлбэрүүд, ахуй хэрэглээний эд зүйл, торгонд амилсан шүтээн урлал бүхий зээгт наамлууд, шүрэн баг, байгалийн гаралтай шороон будгаар бүтээсэн догшид сахиус, амарлингуй бурхдын шүтээн зураг, ард түмэндээ Марзан хэмээн өргөмжлөгдсөн алдарт зураач Б.Шаравын "Монголын нэг өдөр", "Гүүний үрс гарч байгаа нь” зэрэг хосгүй үнэт бүтээлүүд хадгалагдаж, та бүхний мэлмий оюуныг мялааж байна.
Холбоо барих
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
1
Баталсан тушаал
1
Баталсан журам
Албан хаагчдын мэдээлэл
Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей
1
Захиргаа, аж ахуйн хэлтэс
Эрдэм шинжилгээ судалгаа, сан хөмөргийн хэлтэс
Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтэс
Мэдээлэл авах
Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү