
Уянга сум
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх
Бидний тухай
Тус сум нь 1931 онд байгуулагдсан, хуучнаар Сайн ноён хан аймгийн Ханхөгшиний хошуу. Нутаг дэвсгэрийн хэмжээ нь 313936,0 га. Сумын төв нь Улаанбаатараас 492 км, Арвайхээрээс 61 км зайтай, Онгийн голын хөвөөнд оршино. Хангайн нурууны Жаргалант, Тооройт, Ив зэрэг далайн түвшнээс дээш 3230 метр өндөр өргөгдсөн уулс, Таац, Онгийн хөндий, Найман нуур, Битүүт, Хятруун. Шурангийн улаан цохио зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай, алт, эрдэнийн чулуу, хүрмэн чулуу зэрэг байгалийн баялагтай. Нэгдүгээр сарын дундаа температур -10,8- -18,4°С, долоодугаар сарын дундаж температур +8,2- +14,5 С. жилд дунджаар 250-400 мм тунадас унадаг. Уулын нугын, уулын нугархаг хээрийн. тагийн, карбонатлаг хар хүрэн, цайвар хүрэн хөрстэй. Өндөр уулын бут сөөг, хаг хөвд, өлөн, алирс бүхий ойн, уулсын бэл хажуудал хөндийгөөр алаг өвс, жижиг үетэн, ерхөг голлосон ойт хээрийн ургамалтай. Хангайн нурууны уулс шинэсэн ойгоор бүрхэгдсэн. Зүүн хойд хэсэгтээ хушин ойтой. Буга, бор гөрөөс, шилүүс, чоно, дорго, үнэг, хярс, тарвага. туулай, чандага зэрэг ан амьтадтай. Ойн ба нүүдлийн шувуу элбэг. Өвөрмөц сонин тогтоцтой хад чулуу, үзэсгэлэнт байгальтай. Онгийн түрэг бичээс, Оньдолтын Хүн булш, Өвөрхангайн түрэг бичээс, Арслан хааны хотын туурь буюу Олон сүмийн хөл зэрэг түүх, соёлын дурсгалтай.
Холбоо барих
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
Мэдээлэл авах
Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү