Sun Logo
Бидний тухай
Увс аймгийн Ховд сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Баян чандмань уулын Чандмань уулын аймаг дөрвөд зоригт хаан Содномжамцын хошуу юм. Ховд, Ачит, Халиунбулаг, Шивэр гэсэн 4 багийн нийт 652 өрхөд 2398 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Увс аймгийн 18 сумаас эхнээсээ 11-д, газар нутгийн хэмжээгээр /13-д ордог / аймгийн төвийг оролцуулалгүйгээр / хүн амын нягтралаар 7.40 хүн / га ногддог юм. Увс аймгийн баруун хэсэгт: Хойд ба зүүн талаараа Бөхмөрөн, Тариалан өмнө талаараа Өмнөговь, баруун өмнө талаараа Баян-Өлгий аймгийн Баяннуур, Алтанцөгц, Ногоон нуур сумуудтай хиллэн Их нууруудын хотгор, Хархираагийн өндөр уулсын салбар хэсгийг эзлэн оршдог. Улаанбаатар хотоос 1531 км, Аймгийн төвөөс 190 км зайд байрладаг. Газарзүйн онцлог: Далайн түвшнээс дээш 1813-2966 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд эрс тэрс уур амьсгалтай Алтайн уулархаг мужид хамрагдах ба хээржүү цөл, уулын ойт хээрийн бүс бүслүүрт хамрагдна. Газар хөдлөлийн эрчим 2,5-3,0 балл. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ, толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Цаг уурын нөхцөл. Жилийн хугацаанд зундаа +27 оос +37 хэм халж, өвөлдөө -25 аас -40 хэм хүрч хүйтэрдэг. Хуурайвтар эрс тэрс уур амьсгалтай. 1 дүгээр сарын дундаж температур -40 өөс -45 °С. 7 дугаар сарын дундаж температур +30 аас +36 °С. жилийн дундаж салхины хурд 14-16 м/с. жилийн хур тундасны нийлбэр 100-300 мм . Нийт газар нутгийн хэмжээ 297,1 мянган га. газар нутагтай. Сумын төв нь Ховд голынхоо эрэг дээр оршдог бөгөөд зуны улиралд 50 км нүүж Нуурын булаг хэмээх газар зусдаг онцлогтой. Байгалийн үзэсгэлэнт газар ихтэй, Ховд голоо дагасан бургас, улиас, хусан шугуйтай, Алтайн салбар уулс болох Хархираа-Түргэний уулсдаа хар модон ойтой, мөнх цаст уулстай, Ховд, Шивэр, Нуурын булагийн голуудтай, Ачит, Шаазгай нууртай, Бугат багийн нутагт 108 ширхэг 5 өнгийн нуур байдаг. 18 метрийн өндрөөс унах Гоожуурын хүрхрээ энэ нутагт бий. Увс нуурын ай сав дэлхийн өвд бүртгэгдсэнтэй холбоотойгоор энэ сумын зуслангийн газар нутаг тусгай хамгаалалттай болсон. Янгир, ирвэс, зэрлэг гахай, хойлог, алтангургалдай, тарвага зэрэг ховордож буй амьтад энэ нутагт бий.
Холбоо барих
70081777
Увс аймгийн Өлгий сум 4-р баг Гиваан хороолол ЗДТГ-ын байр
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД

Мэдээлэл авах

Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
50
Сүүлийн 7 хоног:
136
Сүүлийн сар:
647
Нийт:
2453
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР