Sun Logo
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх
Бидний тухай
Төрийн албаны зөвлөл нь төрийн албаны төв байгууллага бөгөөд хамтын удирдлагын зарчмаар ажиллаж, төрийн албан хаагчийн стандартын удирдлагыг улсын хэмжээнд нэгдсэн аргачлалаар хангах, хэрэгжүүлэх ажлыг эрхэлдэг, үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнадаг хараат бус, бие даасан байгууллага юм. Улсын Их Хурал 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр "Монгол Улсын Төрийн албаны тухай хууль" -ийг баталж, энэ хуулийг 1995 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсөнөөр төрийн албаны төв байгууллага “Төрийн захиргааны албаны зөвлөл”-ийн үйл ажиллагаа эхэлсэн юм. Манай байгууллага нь 1995-2002 он хүртэл "Төрийн захиргааны албаны зөвлөл" нэртэйгээр ажиллаж, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын асуудлыг эрхлэхийн зэрэгцээ төрийн албаны тухай хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангах, төрийн захиргааны албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх, маргааныг шийдвэрлэх, төрийн захиргааны удирдах албан тушаалд томилогдох ажилтны талаар дүгнэлт гаргах, төрийн албан хаагчийн хувийн хэрэг, тоо бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох, төрийн захиргааны албаны мэргэшлийн шалгалтыг зохион байгуулах, үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх, сургалт, хөгжлийн асуудлыг зохицуулан, арга зүйн удирдлагаар хангах зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ирсэн байна. 2002 оны зургадугаар сард Улсын Их Хурлаас “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай” хууль, “Төрийн албаны тухай” хуулийг шинэчлэн баталснаар “Төрийн захиргааны албаны зөвлөл" нь “Төрийн албаны зөвлөл” болон өөрчлөгдөж үйл ажиллагаа нь улам өргөжин тэлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Төрийн албаны тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан боловсруулж, 2008 оны тавдугаар сарын 6-ны өдөр Улсын Их Хурлаар батлагдсан нь Төрийн албаны төв байгууллагын бүрэн эрх, үйл ажиллагааны хүрээ өргөжин, Монгол улсын төрийн албаны шинэтгэлийн үйл явцыг түргэтгэхэд ихээхэн чухал түлхэц болсон юм. “Төрийн албаны тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор Төрийн албаны зөвлөлийн өмнө гүйцэтгэж байсан чиг үүрэг шинэчлэгдэн, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомжуудын биелэлтийг зохион байгуулах, мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавих, маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх болсон юм.
Холбоо барих
264216
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын 11-р байр
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД

Мэдээлэл авах

Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
38
Сүүлийн 7 хоног:
182
Сүүлийн сар:
607
Нийт:
2383
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР