
Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх
Бидний тухай
1950 оны 12 сарын 30 өдөр тус театрын барилга ашиглалтад орж Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын хөгжим, Д.Нацагдоржийн цомнол “Учиртай гурван толгой” дууриар хөшгөө нээснээр Монголын хөгжмийн театр үүссэн түүхтэй.
Хөгжмийн театр нь нарийн мэргэжлийн дуурь балетын театр болох үндсэн нөхцөлийг хангасан учир МАХН-ын төв хороо, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1963 оны 5 сарын 10 өдрийн 132/182 тоот тогтоолоор Улсын төв театрыг Дуурь бүжгийн улсын театр, Улсын драмын театр болгон хувааж биеэ даасан хоёр театр болгох шийдвэр гарчээ.
БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1981 оны 7 дугаар сарын 7 өдрийн 215-р зарлигаар тус театрт Академик театр гэсэн цолыг олгожээ.
ДБЭТ нь симфони найрал хөгжмийн анги, гоцлол дууны анги, балет анги, найрал дууны анги гэсэн уран бүтээлийн нэгж, захиргаа, үйлдвэрлэл, тайз, гэрлийн анги гэсэн аж ахуйн нэгжид 280 гаруй уран бүтээлчид ажилладаг.
ДБЭТ-ын урын санд дэлхийн сонгодог болон үндэсний 100 гаруй дуурь балет байдаг бөгөөд өөрийн урын санд байгаа жилдээ 26 дуурь, 21 балетаас сонгон 100 гаруй удаагийн тоглолтыг үзэгчдэдээ хүргэдэг.
Холбоо барих
7011 039
Сүхбаатарын талбайн гудамж, Улаанбаатар 14200, Монгол Улс
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
Мэдээлэл авах
Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү