
Танилцуулга
Хуудсанд хандсан нийт тоо : 3
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх
Бидний тухай
Тус газар нь бизнес инновацын таатай орчинг бүрдүүлэх, хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд шинжлэх ухаан технологийн шийдлийг ашиглан шийдвэрлэх, инновацын төслүүдийг дэмжиж хэрэгжүүлэх, хотын эдийн засгийг бүтцийг сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлэн Захиргаа төлөвлөлт, санхүүгийн хэлтэс, Инновацын хөгжлийн хэлтэс, Эдийн засаг, бизнесийн хэлтэс гэсэн бүтэц зохион байгуулалттай нийт 34 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар тoгтоол Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/635 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн Үйлдвэрлэл инновацийн газар анх байгуулагдсан.
2019 оны А/228 тоот захирамжаар Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацийн газар,
Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/1059 дугаар захирамжаар Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар болон байгууллагын нэр, чиг үүрэгт өөрчлөлт орж тус тус шинэчлэгдэн өөрчлөгдсөн.
Алсын хараа:
Бид монгол улсын анхны юникорн компанийг төрүүлж, Улаанбаатар хотыг ТӨВ АЗИЙН тэргүүлэх инновацын хот болгоно
Эрхэм зорилго:
Төр, хувийн хэвшил, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаанд түшиглэн инновацын экосистем, мэдлэгт суурилсан эдийн засгийг бүрдүүлэхэд чиглэсэн стартап бизнесийг дэмжих, инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, хотын тулгамдсан асуудлыг шийдэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн инновацыг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ
Холбоо барих
70111298
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Залуучуудын гудамж нийслэлийн засаг захиргааны V байр
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
Мэдээлэл авах
Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү