Sun Logo
Бидний тухай
Төрийн цэцэн билэгт их хатдын өлгий нутаг Хэнтий аймгийн Баян-Адарга сум нь 1923 онд Ардын засгийн газрын 38, 43-р тоот тогтоолоор үүсэн байгуулагдсан бөгөөд засаг захиргааг шинэчлэн байгуулахад Хөвчийн Жонон вангийн хошууг Биндэрьяа Хан уулын хошуу хэмээн нэрлэж, арван сумаар зохион байгуулж, хошууны зүүн урд орших Шуусын голын хөвөөнд Баян-Өлзийт сумыг анх байгуулсан нь одоогийн Баян-Адарга сум юм. Эдүгээ манай сум 302,1 мян.га газар нутагтай, нийт нутаг дэвсгэрийн 5,1 хувийг ой, 94,9 хувийг тал хээр, нийт дэвсгэрийн 57,0 хувь буюу 172.2мян.га газар нутаг “Онон-Балжийн байгалийн цогцолбор газар”-т тус тус хамрагддаг бөгөөд 2021 оны жилийн эцсийн байдлаар 2527 хүн ам, 786 өрх, 217987 толгой мал тоологдсон байна. Баян-Адарга сум зүүн хойд талаараа Дадал, зүүн талаараа Норовлин сум, урд талаараа Батноров баруун хойд талаараа Биндэр сумтай хиллэдэг. Далайн түвшнээс дээш 1030м орчим өргөгдсөн. Газар хөдлөлийн эрчим 7 балл. Нийслэл Улаанбаатар хотоос 440км, аймгийн төвөөс 160км алслагдсан томоохон суурин бөгөөд хойд бүсийн сумдын гол төв хэсэгт оршдог тул дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлал, мал аж ахуй, газар тариалан хөгжих бүрэн боломтой нутаг юм. Сумын тахилгат уул нь Адаргын овоо, Баян-Өлзийт, Авшиг овоо, Арангат овоо гэсэн гол тахилгат овоонууд байдаг. Сумын нутаг дэвсгэр нь Хэнтийн нурууны зүүн зах, Эрээний нурууны баруун урд захын намхан уул толгодод байрлана. Сумын нутгийн зүүн хэсэгт орших 1437м өндөр Хөх чулуут уул нь сумын хамгийн өндөр уул юм. Сумын нутгаар алдарт Онон гол 80 орчим км урсана. Ононгийн цутгал Арангат, Шуус, Урт, Баруун булаг, Хүйтэн, Сайхан зэрэг гол горхи урсана. Сайн цагаан, Холбоо, Шийр-Улаан, Баян зэрэг нуруудтай. Гидрокарбонат –кальци- магнийн найрлагатай Арангатын рашаан бий.Тайгын ширэгт, Хар шороон, хар хүрэн, хүрэн хөрстэй, шинэст, нарс, хус, улиасан ойтой, мойл, улаалзгана, өрөл зэрэг жимсгэнэ элбэг. Уулын хээрийн бэлчээр хадлангийн ургамалтай. Нэн ховор амьтан Цэн тогоруу, ховор амьтадаас тоодог, буга, бусад амьтадаас дагуур зараа, гахай, шилүүс, чоно, үнэг, хярс, тарвага болон усны, нүүдлийн шувуудтай. Гол мөрдөөр нь тул, зэвэг, цагаан хадар, амрын хадран, амрын цурхай, амрын сугас, улаан живэрт, морин загас, мөнгөлөг хэлтэг, булуу цагаан, цулбуурт гутаар зэрэг загас бий. Хувийн хэвшлийн 44 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Сумын эдийн засгийн голлох салбар нь газар тариалан, худалдаа үйлчилгээ юм. Газар тариалангийн “Идэр-Онон” ХХК, “Мөнхийн Дуурлиг” ХХК, Дацан-Агро ХХК зэрэг ААНэгж тариалалт хийдэг ба нийт эргэлтийн талбай 3600га байдаг. Сумын ихэнхи нутгаар хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -22,-23С, 7 дугаар сарын дундаж температур +18,+19С, жилийн дундаж салхины хурд 4-6 м/с, жилийн хур тунадасны нийлбэр 358мм гэсэн тоон үзүүлэлтийг гаргасан байна.
Холбоо барих
98819081
Засаг даргын Тамгын газрын байр, Баян-Адарга сум, Хэнтий аймаг, Монгол улс
Сошиал медиа
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД

Удирдлага

Оросоо Лхагвадорж

Оросоо Лхагвадорж

Сумын Засаг дарга

Сэдэд Бат-Эрдэнэ

Сэдэд Бат-Эрдэнэ

Засаг даргын Тамгын газрын дарга

Албан хаагчдын мэдээлэл

Танилцуулга

1

Soyombo
search

Санхүүгийн алба

Arrow Icon

Мэргэжилтэн

Arrow Icon

Улс төрийн албан хаагч

Arrow Icon

Мэдээлэл авах

Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
20
Сүүлийн 7 хоног:
119
Сүүлийн сар:
638
Нийт:
2261
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР