Sun Logo
Бидний тухай
Баян-Өлгий аймгийн Автотээврийн төв нь Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохицуулж, зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм. Тус аймагт 1949 оны 09 дүгээр сарын 25-нд Авто өртөө, 1954 онд сайд нарын зөвлөлийн 76-р тогтоолоор 21-р авто бааз мөн 1966 оны сайд нарын зөвлөлийн 60-р тогтоолоор тээврийн удирдах газар нэртэй 1990 оноос тээврийн салбар уналтад орсон ч эргээд 1997 оноос эргэн өсөлт бий болж хэд хэдэн үе шатыг дамжсаар одоо Автотээврийн төв нэртэй 2018 онд 2 давхар, 2500м2 талбайтай, үйлчилгээний зогсоол нь 8590м2 талбайтай шинэ байртай болж, аймгийн 19 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Автотээврийн тухай хууль, засгийн газрын тогтоол болон дүрэмд заасны дагуу дараах чиглэлээр улсын үйл ажиллагаа явуулж байна. Үүнд: 1.Автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх 2.Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа автотээврийн хэрэгслийн бүртгэлээс хөтлөх, улсын дугаар олгох, шилжилт хөдөлгөөн, бүртгэх, бүртгэлээс хасах, тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон улсын дугаар нөхөн олгох, автотээврийн хэрэгслийн талаарх мэдээллийн сан, бүртгэлийн сүлжээ байгуулах, мэдээллээр хангах 3.Улс хоорондын хот хоорондын орон нутгийн нийтийн зорчигч, ачаа болон дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянах, мэдээллээр хангах 4.Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох 5.Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох үйл ажиллагааг аймаг орон нутагт зохион байгуулах БӨ-Өлгий-Улаанбаатар-Өлгий чиглэлд буюу хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааг “Газрын Од” ХХК, “Цэнгэл Транс” ХХК, “Аумин” ХХК, “Аман Авто Транс” ХХК-уд, улс хоорондын зорчигч тээврлэлтийн үйл ажиллагаа буюу БӨ-Астана-БӨ чиглэлд “Цэнгэл Транс” ХХК, “АБИ Астана” ХХК, БӨ-Алматны-БӨ чиглэлд “Цэнгэл Транс” ХХК, “Шыгыс Транс” ХХК-ууд тээвэрлэлт гүйцэтгэж байна.
Холбоо барих
70427905
Баян-Өлгий аймаг, Өлгий хот, 13-р баг Авто тээврийн төв
Сошиал медиа
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

1

Баталсан журам

Soyombo

2

Баталсан журам

Soyombo

3

Баталсан журам

Soyombo

4

Баталсан журам

Soyombo

5

Баталсан журам

Soyombo

6

Баталсан дүрэм

Soyombo

7

Баталсан журам

Soyombo

8

Баталсан журам

Soyombo

9

Баталсан Хууль

Soyombo

10

Баталсан тушаал

Soyombo
Албан хаагчдын мэдээлэл

Баян-Өлгий аймгийн Автотээврийн төв

1

Soyombo
search

Баян-Өлгий аймгийн Автотээврийн төв

Arrow Icon

Мэдээлэл авах

Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
15
Сүүлийн 7 хоног:
164
Сүүлийн сар:
627
Нийт:
2041
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР