Sun Logo
Бидний тухай
АРХАНГАЙ АЙМГИЙН БАТЦЭНГЭЛ СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА БАЙГУУЛЛАГЫН ТАНИЛЦУУЛЛАГА: Тус Хүүхдийн цэцэрлэг нь анх 1962 оны 5 дугаар сард АДХГЗ-ны шийдвэрээр 4 ажилтан, 25 хүүхдийн хүчин чадалтай байгуулагдаж анхны эрхлэгчээр н.Сэрээтэр ажиллаж байсан түүхтэй. Улмаар 1965 онд 2 бүлэгт 50 хүүхэд,1979 оноос 3 бүлэгт 75 хүүхдийн хүчин чадалтай болж шинэ барилгад тус үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд үе үеийн олон ахмад багш ажилчдын бүтээлч хандлагаар сумын өсвөр үеийг сургаж хүмүүжүүлсэн 60 жилийн арвин их туршлагатай байгууллага билээ. Мөн 2010 онд шинэ барилга ашиглалтад орж 3 бүлэг, 2014 онд гэр 2 бүлэг нэмэгдүүлэн ажиллаж байгаад 2018 онд өргөтгөлийн барилгатай болсноор 6 бүлгийн зохион байгуулалтад орж өнөөдөр 23 ажилтантай, 150 гаруй хүүхэд өдрийн бүлэгт, малчдын 20 орчим хүүхэд хувилбарт сургалтаар боловсрол эзэмшиж байна. 2023-2024онд дахин 2 давхар стандартанд нийцсэн шинэ барилга ашиглалтанд орж Эрхлэгч С.Чимэдлхам, Аргазүйч Я.Нямдулам, бүлгийн 6 багш, багшийн туслах 6, тогооч 2, үйлчлэгч угаагч 2, галч 4, нярав, нягтлан 26 ажилтантай тохилог орчинд сургалтын таатай орчин бүрдүүлэн сумын сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг олгож байна. СӨБ олгох үйл ажиллагааны хөгжил ,сургалтын арга зүйн агуулга ,багш ажилчдын боловсролын түвшин хөдөлмөрийн чадавхи жилээс жилд дээшлэн ажлын туршлага арга барил , мэргэжлийн ур чадвар ,мэдлэг дадлага хуримтлуулан Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, ,Боловсролын тухай багц хууль, аймаг орон нутгийн боловсролыг хөгжүүлэх тухай бодлого болон бусад холбогдох хууль тогтоомжинд нийцүүлэн сургалт үйл ажиллагаагаа төлөвлөн явуулж байна. БАЙГУУЛЛАГЫН ЗОРИЛГО: 2024 оноос байгууллагын зорилгоо шинэчилж эрүүл аюулгүй орчинд, зөв дадал хэвшилтэй, монгол өв уламжлаараа бахархдаг, хүүхдийг төлөвшүүлэх, суурь боловсрол олгон амжилттай ажиллаж байна.
Холбоо барих
70334449
Архангай аймаг, Батцэнгэл сум, Дайр бор баг, Хөндлөн булаг 4-421, Мэдээлэл хариуцсан ажилтан: А.Энхчулуун Утас: 80007098
Сошиал медиа
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
ТАНИЛЦУУЛГА
ИЛ ТОД БАЙДАЛ
ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
ТӨСӨВ САНХҮҮГИЙН НЭЭЛТТЭЙ ИЛ ТОД МЭДЭЭЛЭЛ

Мэдээлэл авах

Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
141
Сүүлийн 7 хоног:
472
Сүүлийн сар:
1574
Нийт:
2291
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР