Sun Logo
breadcrumb_background
organization logo

Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг

Хуудсанд хандсан нийт тоо : 34

Бидний тухай
Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг нь:1928-1930 онд Зөвлөлт Холбоот Улсын (хуучнаар) Ардын эрүүлийг хамгаалах комиссаратын харъяа, экспедицийн салбар байгуулагдан, зөвлөлтийн мэргэжилтэн К.Каудаева, С.М.Немой нар ажилласнаар Цэцэрлэг хотын эмнэлэг анх 1930 онд байгуулагдсан түүхтэй. Самойл Мойсолевич Немойн гэгээн дурсгалыг мөнхжүүлэн 1960 онд тус эмнэлэг нь С.М.Немойн нэрэмжит болсон. 1979 онд 160 ортой, 3 давхар эмнэлгийн барилга ашиглалтад орсноос хойш өнөөг хүртэл хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхдээ хөгжлийн тодорхой үе шатыг туулан, үйл ажиллагаа нь өргөжсөн түүхтэй. 1930-1948 он Нэгдсэн эмнэлэг, Төрөх тасаг, амбулаторийн хэсэг, эмийн сан, клиник лаборатори 1950-1966 он Дотор, хүүхэд, мэс засал, сүрьеэ, арьс өнгөний тасаг, рентген, Цахилгаан эмчилгээний тасаг, түргэн тусламжийн станц, цусны станц, мэдрэлийн тасаг, шүдний протез 1970 -1976 он Реаблитацийн тасаг, түргэн тусламж хүлээн авах тасаг, сэтгэл мэдрэлийн тасаг, төвлөрсөн ариутгалын тасаг 1991 он Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн барилга ашиглалтанд орж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 1994 -2001 он Онкологийн кабинет, Эрчимт эмчилгээ сэхээн амьдруулах тасаг, Охид гэр бүл төлөвлөлтийн кабинет, хэт авианы оношлогооны кабинет, Чийрэгжүүлэлтийн кабинет, Эм био бэлдмэлийн тарилгын шингэний тасаг 2002 -2007 он Алсын зайнаас зүрх судасны өвчинг оношлох кабинет, Эрүүл мэндийн сургалт хийх телевизийн суваг, станц, Ахмад, дотоод шүүрлийн булчирхай, зүрх судас, хүүхдийн зөвлөх кабинет, Зайн сургалт, зайн оношлогооны кабинет, Нэгдсэн сэхээн амьдруулах тасаг, Нөхөн үржихүйн клиник, Тархины доплеграф, сонсголын бичлэгийн кабинет 2010-2019 он Халдварт сүрьеэгийн тасгийн барилга, Хүүхдийн тасгийн барилга ашиглалтад орсон. Зүрхний эхо, Ходоод, бүдүүн гэдэсний дуран, Гемодиализ эмчилгээ, Лабораторийн бүрэн автомат анализатор, Дурангийн мэс засал, Өдрийн эмчилгээний кабинет 2020-2023 он Ариутгалын бүрэн автомат тоног төхөөрөмжийг ашиглаж эхэлсэн. Хавдрын хими эмчилгээ, Хавдрын тасаг, Хавдрын мэс засал, Компютер томограф, Нярайн сонсголын скрининг, нүдний улаан рефлекс шалгах скрининг 2024 он 13 мянган м2 талбайтай, 2.7 тэрбум төг өртөг бүхий шинэ эмнэлгийн барилга ашиглалтанд орсон. Нэгдсэн эмнэлэг нь орон тооны 8 алба, 14 тасаг нэгжтэйгээр зохион байгуулагдаж 347 орон тоотойгоор Архангай аймгийн 93616 мянган хүн амд эрүүл мэндийн хоёрдогч шатлалын лавлагаат шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна. Хүний нөөцийн хувьд их эмч 75, сувилагч, тусгай мэргэжилтэн 156, дэмжих үйлчилгээний ажилчид 116 ажиллаж байна. Ахлах зэрэгтэй эмч 15, Тэргүүлэх зэрэгтэй эмч 5, Клиникийн пропессор 9, Доктурант 2 ажиллаж байна. Сувилагч тусгай мэргэжилтний 45.6 хувь нь мэргэжлийн зэрэгтэй, 116 буюу 72% нь төрөлжсөн мэргэшил эзэмшсэн
Холбоо барих
70332221
Монгол Улс, Архангай аймаг, Эрдэнэбулган сум, Булганхангай хороолол, Тээвэрчдийн гудамж 8345
Сошиал медиа
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
ТАНИЛЦУУЛГА
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА-УРИЛГА
ИЛ ТОД БАЙДАЛ
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО
ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
САНХҮҮГИЙН АЛБА

1

Баталсан тушаал

Soyombo

1

Баталсан журам

Soyombo

Мэдээлэл авах

Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
185
Сүүлийн 7 хоног:
416
Сүүлийн сар:
1222
Нийт:
1832
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР