
Танилцуулга
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх
Бидний тухай
Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын захиргаа нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2016 оны А83 тушаалаар байгуулагдсан. Дарга, нягтлан бодогч, 8-мэргэжилтэн, нярав-бичиг хэрэг, жолооч, үйлчлэгч гэсэн 13 хүний бүтэц орон тоотойгоор үйл ажиллагаа явуулдаг. Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын захиргаа нь сав газрын хэмжээнд усны нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглах, усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага юм.Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын захиргааны Эрхэм зорилго: Иргэн, аж ахуйн нэгж байгууллага, орон нутаг бүрийн амьдрал, хөгжлийн зорилгоо биелүүлэх бүхий л хэрэгцээнд нь нийцсэн баталгаатай, чанартай, хүрэлцээтэй усаар хангах замаар хөгжлийг тэтгэж байгаль орчин, эко системийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалах юм.Буйр нуур-Мэнэнгийн талын сав газарт Дорнод аймгийн Баянтүмэн, Булган, Матад, Халхгол, Сүхбаатар аймгийн Асгат, Дарьганга, Сүхбаатар, Эрдэнэцагаан гэсэн /2 аймгийн 8 сум/ сумын газар нутаг их, бага хэмжээгээр хамаардаг. Сав газар нь 7,773,862 га талбай хамаарагддаг.
Холбоо барих
91910882
Дорнод аймаг, Хэрлэн сум, 7-р баг, Голомт банкны байр, баруун талаас 4 давхарт 3 тоот
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
УС АШИГЛУУЛАХ ДҮГНЭЛТ
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
17
Баталсан Хууль
1
Баталсан тушаал
6
Баталсан дүрэм
19
Баталсан журам
8
Баталсан журам
Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын захиргаа
Дуламханд Сандуйжамц
Усны барилга байгууламж, үйлдвэр, хөдөө аж ахуйн ус ашиглалт хариуцсан ахлах мэргэжилтэн
Чулуунбаатар Шүрэнцэцэг
Гадаргын усны нөөц, судалгаа шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн
Энхбаяр Оюумаа
Усны чанар, экологи, төлбөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн
Энхболд Болорчимэг
Газрын доорх усны нөөц, ашиглалт хариуцсан мэргэжилтэн
Мэдээлэл авах
Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү