
2022.10.07-10.08-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дундах практик-буудлагын тэмцээн зохион байгуулагдсан. Энэхүү практик-буудлагын тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах чиг үүрэг бүхий 13 байгууллагын 180 гаруй тамирчид өрсөлдсөнөөс Тагнуулын Ерөнхий Газрын баг, тамирчид:
“Карабины опен” ангилалд III байр,
“Гар буу-Продакшн” ангилалд III байр,
“Гар буу-Стандарт” ангилалд I, III байр,
“Мэргэн буудагч” ангилалд III байр,
Багийн дүнгээр:
“Гар буу-Продакшн” ангилалд II байр,
“Гар буу-Стандарт” ангилалд I байр,
“Карабины опен” ангилалд III байрыг тус тус эзэлсэн.
Энэхүү практик-буудлагын тэмцээний нийлбэр дүнгээр Тагнуулын Ерөнхий Газар “Гуравдугаар байр”-нд шалгарлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит практик-буудлагын тэмцээнийг ирэх онд Тагнуулын Ерөнхий Газар зохион байгуулахаар болов.