Sun Logo
АЙМГИЙН УДИРДЛАГУУД ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАА ӨГЧ БАЙГАА СУРАГЧИД БОЛОН БЭЛТГЭСЭН БАГШ НАРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
АЙМГИЙН УДИРДЛАГУУД ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАА ӨГЧ БАЙГАА СУРАГЧИД БОЛОН БЭЛТГЭСЭН БАГШ НАРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

Төв аймаг боловсролын салбартаа онцгойлон анхаарч, шинэчлэл хийхээр ажиллаж байна. Төрөөс бодлогоор дэмжиж багш нарын ажиллах орчин нөхцөлийг сайжруулан ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх замаар сурагчдын сурлагын чанарт ахиц гаргах нь зөв хэмээн үзэж байгаа юм. 

 

Өнөөдөр /2025.06.20/ аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр тэргүүтэй удирдлагууд Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгч байгаа сурагчид болон багш нартай уулзаж боловсролын салбарт баримталж буй бодлого, шалгалтаа амжилттай өгсөн сурагчид, багш нарт төрөөс үзүүлэх дэмжлэг, боломжууд болон гадаад улсад суралцах боломжийн талаар мэдээлэл өглөө. 

 

Юуны түрүүнд ирэх 9 сараас Ерөнхий боловсролын сургуулийн бүтцийн асуудлыг шинэчлэх шаардлагатай байгааг онцолсон. Ганц цогцолбор сургуульд бүх зүйл нь төвлөрөөд ирэхээр өрсөлдөөн байхгүй болж, сурлагын чанарт нөлөөлж байгаа гэж харж байна. Тиймээс зайлшгүй шинэчлэл хийх ёстой гэв. 

 

Түүнчлэн суралцах хугацаандаа хангалттай үнэлгээтэй суралцаж байгаа хүүхдүүд болон багш нарыг төрөөс дэмждэг байх ёстой. Өнөө цагт боловсролын байгууллагуудад нийтлэг байх болсон зөвхөн нэг сурагчийг дэмжиж, бэлтгэх, амжилтад хөтлөх бус анги нийтээр нь амжилттай сургах нь чухал болоод байна. 

 

Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгсөн багш, сурагчдад олгодог мөнгөн урамшууллын журам батлагдсан. Энэхүү журамд 27 сумын хэмжээнд Элсэлтийн ерөнхий шалгалтдаа 800 оноо авсан хүүхдүүдийг тухайн орон нутгаас нь дэмжиж 1 жилийн сургалтын төлбөрийг нь хариуцан төлөх, бэлтгэсэн багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мөнгөн урамшуулал олгох асуудлыг тодорхой тусгасан байгаа. 

 

Иймээс хүүхдүүд та бүхэн шалгалтаа амжилттай өгөөд, суралцахыг хүссэн сургуульдаа сурч, сонгосон мэргэжилдээ эзэн нь болоорой. Ажлыг бүү голоорой, ямар ч ажил хийсэн бай түүндээ эзэн болж чадвал амжилт чамайг дагана, үүнийг дагаад амьдрал чинь сайжирна. Дипломын араас хөөцөлдөх биш, мэргэжлийн сургуулиудад суралцаж ур чадвартай мэргэжлийн боловсон хүчин болоорой. Амьдралын ухаан, хөдөлмөрт суралцах нь чухал. Шантрах, бууж өгөх үе олон тохиолдоно. Тэр бүхэнд шантралгүй өөрийнхөө төлөө, амьдарлынхаа төлөө, ирээдүйнхээ төлөө хичээж, мэдлэгтэй, сэтгэлтэй боловсон хүчин болж төгсөөд Төв сайхан нутгийнхаа хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад гар бие оролцохыг та бүхнээсээ хүсье гэлээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
99
Сүүлийн 7 хоног:
499
Сүүлийн сар:
1313
Нийт:
1970
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР