Sun Logo
ХҮН АМ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН
ХҮН АМ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН

✅Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 246 дугаар тогтоолоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын харьяа “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт”-ийг “Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн” эрдэм шинжилгээний байгууллага болгож өөрчилсөн. 

✅Хүрээлэн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны судалгаа, шинжилгээ, хөдөлмөрийн зах зээлийн дунд болон урт хугацааны таамаглал боловсруулах, нийгмийн хамгаалал, хүн амын хөгжлийн бодлогын судалгаа, шинжилгээ, хэтийн болон ойрын төлөвлөлт, тооцоолол хийх, бодлогын зөвлөмж боловсруулах, гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын албан хаагчдыг чадавхжуулах, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, салбарын их өгөгдөл, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, мэдээллийн зохистой ашиглалтыг хангах, их өгөгдөлд суурилсан бодлогын шинжилгээ хийх, бодлогын зөвлөмж боловсруулах, үндэсний ажил мэргэжлийн ангилал тодорхойлолт, стандарт боловсруулахад аргазүйн зөвлөгөө өгөх, мэргэшлийн уялдааг хангах, зохицуулах үндсэн чиг үүрэг бүхий сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага байна. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 246 дугаар тогтоолыг энд дарж үзнэ үү.
 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
35
Сүүлийн 7 хоног:
302
Сүүлийн сар:
842
Нийт:
1520
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР