Sun Logo
Байгаль орчны хяналтын улсын байцаагчдад чиглэл өгөх цахим уулзалт зохион байгуулав
Байгаль орчны хяналтын улсын байцаагчдад чиглэл өгөх цахим уулзалт зохион байгуулав

 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/113 дугаартай тушаалаар “Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журам” шинэчлэн батлагдсан. Үүнтэй холбогдуулан тус яамны Салбарын хяналтын газар, Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газраас аймаг, нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчдад чиглэл өгөх цахим уулзалтыг өнөөдөр /2025.04.01/ зохион байгуулав.

 

Цахим уулзалтаар журамд орсон нэмэлт өөрчлөлтүүд, химийн хорт болон аюултай бодисын тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх материал, Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг орон нутагт сайжруулах, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. 

 

Тус журмын 2.1.4-д аймаг, нийслэлийн байгаль орчны хяналтын улсын байцаагч химийн бодис хадгалах агуулахын стандартын шаардлага хангасан эсэхэд дүгнэлт гаргана гэж заасан. Иймээс тул химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, үйлдвэрлэх, худалдах үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд нь нийслэл болон тухайн орон нутгийнхаа Байгаль орчны газарт хүсэлтээ гарган Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан улсын байцаагчийн дүгнэлт гаргуулан, зөвлөмж зөвлөгөө өгч ажиллах чиглэл өглөө. 

 

Энд дарж журамтай танилцана уу

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
100
Сүүлийн 7 хоног:
500
Сүүлийн сар:
1313
Нийт:
1970
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР