Энэхүү гарын авлагууд нь ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш хүртээмжтэй хамруулах, чанартай боловсрол олгох, сургалтын тохируулгад орчин бүрдүүлэх, онцлог хэрэгцээнд нь нийцсэн сургалтын төлөвлөгөө боловсруулах, суралцагчийн хөгжлийн түвшнийг үнэлэх, ахицыг тодорхойлох, чиглэлээр боловсруулагдсан.
Мөн тус гарын авлага, зөвлөмжүүдийг ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллаж буй бүх түвшний сургалтын байгууллагын удирдлага, багш, ажилчид, эцэг эх, асран хамгаалагчид дараах линкээр хандан татаж авах, ашиглах бүрэн боломжтой.

СТАРТ I, II ТӨСӨЛ
Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Жайка олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлсэн “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн I, II шатны үйл ажиллагааны хүрээнд боловсруулагдсан ном, гарын авлага, зөвлөмжүүд...

Суралцахуйн бэрхшээлтэй зан үйлийн асуудалтай хүүхдэд дэмжлэг үзүүлэх арга зүйн зөвлөмж

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн түвшинг тодорхойлох, багшлах арга зүйн гарын авлага

Туршилтын сургуулийн жишээний эмхэтгэл

Өдөр тутмын хэрэглээний 450 үгсийн зурган цомог

18 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн цогц үзлэг хийх гарын авлага

Аутизмын хүрээний бэрхшээлийн тухай ойлголт

Эх хүүхдийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх зөвлөмж

Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр ашиглах гарын авлага

Цэцэрлэгийн насны хүүхдэд зориулсан явуулын сургалтын гарын авлага

Хүүхдийн цэцэрлэгт тэгш хамран сургах үйл ажиллагааг зохион байгуулах нь (зөвлөмж)

Хөгжлөөс хэн ч хоцрох ёсгүй. Ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулж буй цэцэрлэгүүдийн туршлагын эмхэтгэл

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулахад чиглэсэн эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл

Тэгш хамруулан сургах боловсрол. Боловсролын бүх түвшний мэргэжилтнүүдэд зориулсан зөвлөмж

Тэгш хамруулан сургадаг сургууль Сайн жишээний эмхэтгэл

Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль ба туслах багшийн оролцоо

Брайл бичиг, орон зайн баримжаанд сургах үеийн дэмжлэгийн аргууд

“ТЭГШ ХАМРУУЛАХ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ” ТӨСӨЛ
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Азийн Хөгжлийн Банктай хамтран Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийн цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн “Тэгш хамруулах боловсролыг дэмжих” төслийн ном гарын авлагыг хүргэж байна.

Тэгш хамран сургах боловсрол Бодлого, эрх зүйн шинжилгээ
Тэгш хамруулсан сургалтыг хэрэгжүүлэх зөвлөмж багш нарт зориулсан гарын авлага

Тэгш хамран сургах боловсролын бодлого, соёл, үйл ажиллагааг хэрэгжүүлэх сургалтын гарын авлага

Тэгш хамран сургах боловсрол Бодлогын хураангуй

Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөнд суралцахуйн түгээмэл загварын зарчмыг тусгах арга зүйн зөвлөмж

Тэгш хамран сургах боловсрол

Монгол улсад тэгш хамруулах боловсролыг дэмжих нь

“МОНГОЛ УЛСЫН ХҮҮХЭД БҮРИЙГ БОЛОВСРОЛД ТЭГШ ХАМРУУЛАХ ЗАРЧМЫГ ДЭМЖИХ НЬ-II” ТӨСӨЛ
Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Японы Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлсэн “Монгол улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-I (2018-2021)” “Монгол улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-II” (2021-2024) төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн багш, сургуулийн ажилтнууд, эцэг эхчүүдэд зориулсан ном, гарын авлагыг сургалтын үйл ажиллагаандаа ашиглаарай.

Хүүхдийн сурах үйл явцад эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх арга зүй

“Тавдугаар ангийн сурагчдыг бага ангиас дунд ангид дэвшин суралцахад дэмжлэг үзүүлэх арга зүй” /Сургалтын модуль/

Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн багш нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх /Сургалтын модуль/

Дүйцсэн хөтөлбөрийн сургалтыг тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй холимог бүлэгт зохион байгуулах арга зүй

Боловсролын үйлчилгээнд хамрагдаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ дэмжих малчин эцэг эх, асран хамгаалагчдын чадавхыг дээшлүүлэх /Сургалтын модуль/

Боловсролын тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллаж буй сайн туршлага