2025 ОНЫ 3 САРЫН АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА
2025-04-25

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2025 оны эхний 3 сарын мэдээгээр нийт 53 хүн шинэ ажлын байранд зуучлагджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 14 хүнээр буурсан үзүүлэлт байна. Ажлын байранд зуучлагдсан иргэдийн 20 буюу 37.7 хувь нь эмэгтэйчүүд байна. Ажилд зуучлагдсан иргэдийг насны бүлгээр авч үзвэл 15-24 насны 3 хүн , 25-34 насны 13 хүн, 35-44 насны 19 хүн, 45-54 насны 14 хүн, 55-59 насны 3 хүн, 60 болон түүнээс дээш насны 1 хүн зуучлагдсан байна.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭХ СУРВАЛЖ:
Мэргэжилтэн Г.Ариунжаргал
Холбоо барих утас: 70593715, 85585554
Мэйл хаяг: ariunjargal_g@nso.mn
Холбоотой мэдээ