Sun Logo
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХҮНДЭТГЭЛИЙН КОНЦЕРТЫН БЭЛТГЭЛ ХАНГАГДАЖ БАЙНА
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХҮНДЭТГЭЛИЙН КОНЦЕРТЫН  БЭЛТГЭЛ ХАНГАГДАЖ БАЙНА

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан зохион байгуулагдах “Алтан Соёмбот Монгол” хүндэтгэлийн концертын бэлтгэл ажил өрнөж байна. Өнөөдөр Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс /2025.07.07/ концертын бэлтгэлийг үзэж танилцлаа. Монгол түмний гайхамшигт өв соёл, бахархал омогшил, нүүдэлчдийн оюуны сэтгэлгээг илэрхийлэх энэхүү тоглолтыг ардын болон сонгодог урлагийн шилдэг бүтээлүүдээр баяжуулан, техник технологийн дэвшил, уламжлал шинэчлэлийг хослуулсан уран бүтээлүүдээр толилуулахад бэлэн болжээ. Хүндэтгэлийн тоглолтын ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч Д.Баярбаатар ажиллаж байгаа бөгөөд нийт 500 орчим уран бүтээлч хамтарч, Монгол түмнээ аялгуу эгшгээрээ мялаахаар бэлтгэлээ үргэлжлүүлж байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
9
Сүүлийн 7 хоног:
90
Сүүлийн сар:
1523
Нийт:
2366
emongolia

Аймаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР