Sun Logo
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг системийн нөлөө бүхий арилжааны банканд нэг жилийн 14.2 хувийн хүүтэй мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулахаар шийдвэрлэсэн. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан хүүгийн доод хэмжээнээс багагүй санал ирүүлсэн Төрийн банк, Голомт банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банканд нэг жилийн хугацаатай 15 хувийн хүүтэйгээр мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулахаар шийдвэрлэлээ. Үүний үр дүнд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаанд 105 тэрбум төгрөгөөр өсгөн нэмэгдүүлэх боломж бүрдлээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
73
Сүүлийн 7 хоног:
186
Сүүлийн сар:
653
Нийт:
2346
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР